Monday, December 6, 2010

лидерийн сэтгэл зүйн тухай нэг дороос...

Үлгэрлэх
Чиглүүүлэх
Бусдыг зоригжуулах
Нэгтгэх

2009-08-18 15:16
Мартин Лютер Кинг
Намтар
Агуу уран илтгэгч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг цогтой тэмцэгч, иргэний эрхийн төлөөх гарамгай зүтгэлтэн Мартин Лютер Кинг 1929 оны 1 дүгээр сарын 15-ны өдөрАНУ-ын Жоржиа мужийн Атланта хотноо санваартан эцэг Мартин Лютер Кинг /Martin Luther King.(Sr)/ болон эх Алберт Уйльямс Кинг нарын дунд хүү болон төржээ.
1935 онд Майкл Лютер Кинг хэмээх албан ёсны нэрээ Мартин Лютер Кинг / Martin Luther King.(Sr)/ болгон өөрчилсөн байна. Учир нь түүний өвөг эцэг нь Германы алдарт соён гэгээрүүлэгч, шашины зүтгэлтэн Мартины нэрээр эцэг, хүү хоёрыг ийнхүү нэрийдэжээ.
Арван настай жаал хүү
“Салхиар туугдасад” кинонд сүмийн найрлал дуучдын хамт дуулж, анги дэвшисэн суралцсан тэрээр 15 настайдаа Моохаус коллежид элсэн орж, социологийн бакалавр зэрэгтэй тус коллежийг төгсжээ. 1951 он онд Пенсильвани мужийн Честир хот дахь Крозер шашины онолын сургуульд элсэн орсон тэрээр шашины бакалаврын зэрэгтэй тус сургуулийг төгсөн, мөн оны 9 дүгээр сард Бостоны их сургуульд докторын зэрэг горьлон орж улмаар 1955 онд Шашны чиглэлээр докторын зэрэг хүртжээ. Тус сургуульд суралцах хугацаандаа ирээдүйн 4 хүүхдийнх нь эх, эхнэр Корета Скоттой танилцсан юм.

Иргэний эрхийн төлөө
1955 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Нийтийн тээврийн хэрэгсэлээр зорчиж байсан Африк гаралтай америк бүсгүй Роза Паркс нь цагаан арьст хүнд суудал тавьж өгөхөөс татгалзсан шалтгаанаар баривчлагдав. Үүний улам Монтгомерийн бойкот өрнөсөн юм. Анхлан энэхүү бойкот арга хэмжээг Э.Никсон гэгч нь төлөвлөж, африк гаралтай америкчууд олноороо нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ тасалбар авахаас татгалзан, автобуснаас буулгүй сууж, орлогыг нь хаах зэргээр чимээгүй эсэргүүцэл үзүүлж байв. Гэвч удалгүй Алабама мужийн Монтгомер хотын Декстер өргөн чөлөөний баптист сүмийн пастор М.Кинг тус үйл ажиллагааг биечлэн удирдах болов. Ийнхүү эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөөх түүний тэмцэл эхэлсэн хэдий ч нөхцөл байдал түүнд сөргөөр нөлөөлж, түүний гэр орон нь зэвсэгт халдлагад өртөж, тэрээр баривчлагдан хоригдож байсан удаатай. Монтгомерийн бойкот 382 өдрийн турш үргэлжилсэнээр АНУ-ын Дээд шүүх Монтгомерийн нийтийн тээврийн “арьс өнгөөр ялгаварлах” хууль бус бодлогыг хүчингүй болгосон.
1957 онд М.Кинг Африк гаралтай америкчуудын эрхийн төлөөх “Өмнөдийн Христос Шашинтны Удирдлагын Зөвлөл” гэгчийг үүсгэн байгуулахад гар бие оролцож, улмаар уг байгууллагын тэргүүнээр сонгогдон ажиллаж эхэлсэн. Тус байгууллага нь “хүч хэрэглэхгүйгээр тайван замаар тэмцэх” гэсэн М.Кингийн философитой нягт улдаа холбоотой байлаа. Түүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх үзэл баримтлалын зарчим нь Мохандас “Махатма” Ганди (1869-1948), Хенри Дэвид Торю (1817-1862) зэрэг хүмүүсийн үзэл санаа болон Христосын номлол дээр тулгуурлаж байсан.
1959 онд Өөрийн үзэл баримтлалын эцэг гэгдэх Энэтхэгийн агуу удирдагч Мохандас “Махатма” Гандигийн гэр бүлд зочилов. Энэтхэгт өнгөрүүлсэн эцсийн оройноо тэрээр нэгэн радио нэвтрүүлэгээр “Энэтхэгт ирсэн мөчөөс эхлэн, ямарваа нэгэн хүчирхийлэлгүйгээр тэмцэх арга барил нь өөрсдийн эрх чөлөө, шударга ёс, нэр хүндийн төлөө тэмцэж байгаа бид мэтийн хүмүүст зорьсондоо хүрэхэд хамгийн оновчтой зэвсэг гэдэгт миний бие урьд урьдаас илүү итгэдэг боллоо” гэж хэлсэн байдаг.
1960 оны эхээр Иргэний эрхийн төлөөх тэр дундаа Африк гаралтай америкчуудын эрхийн төлөөх хөдөлгөөн нь АНУ-ын улс төрийн шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал болсон юм. М.Кингийн “ямарваа нэгэн хүч хэрэглэхгүйгээр” хар арьст хүмүүсийн тэгш эрх, улс төрийн сонгох, сонгогдох эрхийн төлөөх тэмцэлийн дуу хоолойг сонин сэтгүүл, телевиз, мэдээлэлийн хэрэгсэлүүд олон түмний санаа бодол хэмээн улс орон даяар түгээж байсанд учир оршино.
Иргэний эрхийн төлөөх хөдөлгөөнд Коммунистууд шургалан орохыг хичээж байсан 1960-аад оны эхээр М.Кингийг Холбооны Мөрдөх Товчоо нууцаар чагнаж, туршиж эхлэв. Түүнчлэн М.Кинг болон түүний “Өмнөдийн Христос шашинтны Удирдлагын Зөвлөл”-ийн “хүч хэрэглэхгүйгээр тайван замаар тэмцэх” гэсэн оролдлого зарим тохиолдолд хүчирхийлэлд өртөж байсны нэг нь, 1961 онд Жоржиа мужийн Алабама хотод өрнүүлсэн Алабамын хөдөлгөөн нь цэрэг, цагдаагийн хүчирхийлэлд өртөн амжилтгүй болсон юм.
1964 онд Нэгдсэн улсын хуулийн хүрээнд Иргэний эрхий хууль батлагдаж, мөн оны 10 дугаар сарын 14-ний өдөрНобелийн шагнал хүртэж (АНУ дахь зүйд үл нийцэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг аливаа хүчирхийлэлгүйгээр тэмцсэн хэмээн ийнхүү шагнасан нь түүнийг тухайн үеийн хамгийн залуу Нобелийн шагналтан болгов), 1965 онд сонгох, сонгогдох улс төрийн эрх шинэчлэгдэн батлагдсан нь Мартин Лютер Кингийн эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөөх тэмцлийн үр дүнгийн нэгээхэн хэсэг билээ.

Түүхийн энэ өдөр АНУ-ын Вашингтон хотноо томоохон хэмжээний жагсаал зохион байгуулан удирдаж, энэ үед А.Линколны дурсгалын хөшөөний орчим 200,000 гаруй цугласан олонд хандан өөрийн алдарт Би мөрөөдөж байна хэмээх илтгэлээ тавьсан юм. Тухайн үеийн “Их зургаа” хэмээн нэрийдсэн Иргэний эрхийн төлөө тэмцэгч байгууллагуудын лидерүүд тус зохион байгуулалт бүхий жагсаал цуглаан оролцсон билээ. М.Кингээс гадна “Их зургаа”-гийн бүрэлдэхүүнд:
  1. Рой Уйлькинс“Өнгөт Арьстнуудын Дэвшилийн Төлөөх Үндэсний Холбоо”
  2. Витней Янг“Хотын Хөдөлгөөн”
  3. Филипп Рейдольф“Хот Хоорондын Тээвэр Зуучын Ахан Дүүсийн Холбоо”
  4. Жон Левис“Хүчирхийлэлийн Эсрэг Оюутны Зохицуулах Зөвлөл”
  5. Жеймс Формер“Үндэсний Тэгш Эрхийн Төлөөх Их хурал”
нарын 5 хүн багтаж байв.
Мөн
1965 оны эхэн үеээр М.Кинг Вьетнамын дайнд АНУ-ын баримталж байсан бодлогын талаар өөрийн байр сууриа илэрхийлж эхлэв. Тэрээр 1967 онд Нью-Йорк хотын Райврсайд сүмийн цугласан олонд хандан “Вьетнамын дайны цаад мөн чанар нь анир чимээгүйг эвдэхүй” хэмээх илтгэлээ уншиж толилуулсан юм. Тус илтгэлдээ Вьетнамын дайнд хандах АНУ-ын засгийн газрыг хүчтэй шүүмжилж, Нэгдсэн улс дэлхий дахинаа хүчирхийлэлийг дэмжигч гүрэн гэдгээ хамгаас тод харуулж байна хэмээн хэлсэн байдаг.

Сүүлийн он жилүүд
Тухайн үеийн цагаан арьст ажилчид доод тал нь нэг цагт 2 долларын хөлсөөр ажиллаж байсан бол Африк гаралтай америкчуудын тогтмол ханш нь 1.70 доллар байлаа. Теннеси мужийн Мэнфис хотноо 1968 оны 3 дугаар сарын 12-ноос хойш ажил хаялт зарлаж, түүнд оролцож буй ажилчдыг дэмжихээр М.Кинг 3 дугаар сарын сүүлээр тус хотноо ирэв. Тухайн үед цугласан олонд хандан Би оргил өөд мацаж байна хэмээх илтгэлээ айлджээ. Харамсалтай нь 4 дүгээр сарын 4-ний өдөр тус хотын ажил хаялтанд оролцож буй хүмүүсийг дэмжихээр ирсэн Мартин Лютер Кинг өөрийн байрлаж байсан [Лоурэйнн]] нэртэй дэн буудлын тагтан дээр зогсож байхдаа буудуулж нас барав. Хожим эл дэн буудал Иргэний Эрхийн үндэсний музей болсон.
М.Л.Кингийн уран илтгэлийн хэв маяг, үзэл санаа нь шашин ном тэр дундаа Библийн үзэл санааг агуулж байсан ба тайван байдал, өөртөө итгэх итгэл нь хүчирхийлэлийн эсрэг үзэл бодлоос нь үүдэлтэй болохоор түүний иргэний эрх чөлөөний төлөө тэмцэж байсан үйл байдал, үзэл санаа нь ерөнхийдөө тайван замаар өрнөж байсан юм.
Нэр дэвшигчдийн сэтгэл зүйн төлөв байдлын харьцуулсан судалгаа
2009 оны 5-р сарын 09, Бямба гариг, 21:57
И-мэйлХэвлэхPDF
Сонгуулийн сурталчилгаа хугацааныхаа талаас өнгөрч байгаа энэ үед нэр дэвшигчдийн сэтгэл санааны байдалд сэтгэл зүйч Л.Оргил-Эрдэнэ сонирхолтой харьцуулалт хийжээ. Түүний задлан шинжилгээг товч ярилцлагын хамт хүлээн авна уу.
Психо-аналитикийн харьцуулалт

Нэр дэвшигч
Ц.Элбэгдорж
Н.Энхбаяр
Гадаад илрэлүүд
Хөдөлгөөнтэй, гар хөл, биеийн хөдөлгөөнөөр яриандаа өргөлт өгч, тодотгол хийдэг. Хараа тогтвортой. Энгүүн атлаа эрс шийдэмгий, өөртөө итгэлтэй дүр, төрхтэй байна. Сэтгэлийн хүлээс (комплекс) байхгүй. Ярьж байх үедээ анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайн. Ядралт, цуцалт багатай харагдаж байна.
Хөдөлгөөн багатай, биеэ барьсан байдалтай. Нүд нь тогтворгүй гүйлгэнэдэг. Харц тулахаас халирдаг. Ярьж байхдаа микрофоноосоо юм уу индрээсээ тас зуурдаг. Болгоомжтой, алдах вий гэж хичээсэн, сэтгэцийн маш их хүлээстэй(комплекс) байгаа шинж нь шууд харагдана. Анхаарлын тогтворжилт сайнгүй. Сульдаж, цөхөрсөн шинж анзаарагдана
Яриа болон сэтгэлгээний илэрц, төлөв байдал
Үг хэл тод, оновчтой. Сэтгэл хөдөлсөн үедээ ялимгүй хэтрүүлэг хийж, давталттай ярьдаг. Орчны нөлөөлөлд дасан зохицох, хариу үйлдэл үзүүлэх чадвар сайтай. Өрсөлдөгчдийн дайралтыг тэсэх, даах, мултран гарах чадвар сайтай, сэтгэлийн хаттай. Уян хатан.
Яриа нь сунжруу, ойлгомжгүй, оновчгүй. Өрсөлдөгчийнхөө үг яриаг хуулбарладаг.(ядуурал, авлига миний дайсан г.м) Алдах вий гэж биеэ хэт барьснаас эсрэгээр ноцтой алдаанууд гаргадаг. Жишээлбэл:"1996-2000 онд юу болсон? Улс төрд хамт зүтгэж байсан хүнийхаа аминд халдсан хэрэг гарсан ш дээ" гэж илт гүтгэлгийн шинжтэй дайралт хийсэн. Сэтгэл зүйн дайралтад тэсвэр муутай, хүнд нөхцөлөөс гарах чадваргүй. Гомдоллох, буруугаа бусдаас хайх шинж тогтмол илэрдэг
Шинжээчийн дүгнэлт
Өрсөлдөөнд бэлтгэлтэй, итгэлтэй байна. Хөрөнгө мөнгөний бэлтгэл тааруу байгаа нь үр дүнг бууруулж байгаа ч хийх ажил, төлөвлөсөн зүйлээ тод харж, тууштай, чигээ алдахгүй явж байна. Бусдын зөвлөгөөг сайн авдаг ч өөрийнхөөрөө үлдэж чадаж байна.
Хамгийн гол нь, улс төрийн хатуужилтай байна. Алдаагаа хүлээж, сургамж авч чаддаг
Өрсөлдөөнд хөрөнгө мөнгө, зохион байгуулалтын хувьд сайн бэлтгэсэн ч сэтгэл зүй, оюуны бэлтгэл сул байна.
Мөрийн хөтөлбөрөө боловсруулаагүй, одоо болтол сонгогчдоос асуусаар яваа нь үүний тод илрэл. Тууштай биш байна. Бусдын үг ярианд амархан автаж, уймарч байгаа нь сурталчилгааны явц, өрнөлөөс шууд ажиглагддаг. Маш их айдас, болгоомжлолтой, яаж ийгээд ялчих юмсан гэсэн эрмэлзлэл нь хөдөлгөөн бүрээс ажиглагддаг.
Сонгогчдын хүлээн авалт
Өөрчлөлт, шинэчлэлт хийх нэр дэвшигч, улс төрийн арвин туршлагатай, юу хийх, юунд зорьж яваа нь тодорхой, ойлгомжтой. Хийсэн ажлуудыг бүгд мэддэг. Эрх чөлөө, мал хувьчлал, орон сууц хувьчлал, Хүүхдийн мөнгө, Эрдэнийн хувь г.м
Элдэв мөнгөн амлалт, аргацаалтаар сонгогдчих эрмэлзлэлтэй, хийсэн тодорхой зүйл байхгүй. Үргэлж бусдын хийсэн ажлыг зээлддэг. Жишээ нь: Мянганы зам. Энэ бол талийгаач Л.Энэбишийн санаачилж хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан ажил гэдгийг монгол хүн бүхэн мэднэ.
Ярилцлагад анхаарлаа хандуулна уу
Сэтгэл зүйч Л.Оргил-Эрдэнэ: Надад хэн ялах нь сонин биш
-Та энэ шинжилгээг хэрхэн хийсэн аргачлалаа ярихгүй юу?
-Нэр дэвшигчдийн сурталчилгааны материалууд, видео бичлэг болон уулзалтууд дээр очиж ажигласан судалгаануудаа харьцуулах, фокус бүлэгтэй ярилцах замаар хийсэн шинжилгээ л дээ.
-Захиалагч байгаа юу?
-Хэн захиалах вэ дээ. Энэ бол цэвэр мэргэжлийн судалгаа. Сонгогчдод сонирхолтой байх болов уу л гэж бодоод хийсэн юм.
-Таны судалгаагаар нэр дэвшигчдийн тэр, энэ ялна гэх дүгнэлт гарч болох уу?
-Үгүй үгүй. Ёстой тийм юм байхгүй. Дан ганц сэтгэл зүйн төлөв байдлаар улс төрийн өрсөлдөөн шийдэгдэхгүй. Цаана нь маш олон хүчин зүйл байдаг байх. Би бол цэвэр хүнийх нь шинж чанарын нэг талыг л судалсан. Ялалтын талаархи таамаглалтай ямар ч хамаагүйг хэлэх хэрэгтэй. Надад хэн ялах нь сонин биш
-Нэр дэвшигчидэй ярилцаж үзсэн үү?
-Тийм боломж гарвал баярлах л байна. Одоогоор уулзалдаагүй. Зөвхөн гадаад ажиглалт дээр тулгуурласан.
- Гадаад байдлаар нь дотоод сэтгэлийг мэдэж болох уу?
-Хүний дотоодод болж буй үйл явц, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нь гадаад байдал, үг яриа, хөдөлгөөн, сэтгэцийн хариу үйлдлүүдээр гадагшаа илэрч цацагдаж байдаг юм.
Н.ГЭРЭЛ

ӨӨРИЙГӨӨ МУУЛАХ НЬ ӨРӨВДҮҮЛЭХ ТАКТИК…

Сүүлийн хоёр өдөр утас тасралтгүй хангинаж би бараг лавлах товчоо шиг болох шахав. Асуух шалтгаан нь саяхан news.mn сайт дээр “Рейтинг өндөр байна” гэх инээдэмтэй шоуны тухай” өгүүлэл юмсанж. Бичсэн хүний нэр нь судлаач Н. Ганхуяг аж. Одоогийн байдлаар 500 шахсан сэтгэгдэл байна. Үүнээс үүдэн сонгууль тойрон явуулж байгаа пиарын тухай хэдэн цуврал бичих санаа төрсний эхнийх нь энэ өгүүлэл болой.
Судлаач Ганхуяг
Уг нь миний нэрийг Дашзэвэгийн Ганхуяг гэдэг юм. Монголоор дүүрэн Ган, Энх, Бат гэхчлэн нэртэй хүмүүс байх. Олон жилийн өмнө сонирхоод зөвхөн УБ хотын утасны лавлахаас харсан чинь Ганхуяг нэртэн буюу миний амьдаа нар 1800 гаруй байдаг аж. Зөвхөн утастай нь шүү дээ.
1990 –ээд оны эхэн үеэр нэг их бичих хүсэлтэй, бичлэгийн академик стилд хатуу баригдсан, бусдаас юугаараа ч үл ялгарах жирийн нэг нөхөр байлаа би.
Амихандаа бичээд л байлаа, бичээд л байлаа, тоодог хүн гэж энэ хорвоо дээр бараг алга. Бараг бүгдээрээ Баабарыг уншиж байсан юм чинь. Хааяа ганц нэг юм арай ядан хэвлүүлчихээд, тэрүүхэндээ баярлаад л, тэнэг царайлчихаад “Миний бичсэнийг уншсан уу?” гэж асуудаг ганц асуулттай л байснаа одоо бодоход өрөвдөлтэй ч юм шиг, тэнэг ч юм шиг…
Ингээд Баабартай адил ялгарах хэрэгтэйг нэг муу юм ойлгов оо. Ганаа гэхээр ийм нэртэй айлын авгай дүүрэн байхад чинь…Дашрамд хэлэхэд би Баабарын бичлэгийн стилийг дуурайж, бас цуцалтгүй хөдөлмөрлөж байж “судлаач Ганаа” нэрийг олсон юм. Яагаад хүний сайн юмыг дуурайж болохгүй гэж ?!
Социологич мэргэжлээрээ ялгарах гэсэн чинь нэгдүгээрт гадаад нэр, хоёрдугаарт мэргэжил “өмчилсөн” хэрэгт унах гээд байлаа. Тэгээд аминхандаа үндэсний үзэл гаргаж, бодож бодож “судлаач” нэрийг олсон ухаантай юм.
Одоо би банкны, УИХ-ын, бизнес зэрэг олон Ганхуягаас “судлаач” нэрийг өөрийн “өмч”, одоогийн ярьдгаар бол өөрийн “бренд” болгож чадсан юм. Асуудлын гол нь нэрэндээ ч байгаа юм биш, харин олон жилийн шаргуу хөдөлмөр, эрдэм шинжилгээний хүний хар залуугаасаа сурч, монголын нөхцөлд бараг төгс болтол нь хөгжүүлсэн мэдлэг, мэдээллийн систем гэж л ойлгож байна.
Тасралтгүй бичээд ажиллаад байхаар өөрийн дэмжигчид, дайсан, бас жирийн сонирхогчид гэсэн өөрийн хүрээлэлтэй болдог юм билээ. Одоо миний блогт өдөрт доод тал нь 300, дээд тал нь 1587 хүн орж, сард 12.000 хүн уншиж байгаа нь өөрийгөө магтсан хэрэг огт бус гэдгийг ойлгоно буй за.
Энэ тохиолдолд дайсан гарах нь мэдээжийн хэрэг бөгөөд би л гэхэд номын цагаан солио, шизо, паранойя, галзуу өвчинтэй, одоо нэмээд хямарсан, бухимдсан зэрэг шинэ өвчнүүд нэмэгдсээр л байна. Бүгдээрээ зэрэг тусч байгаа хэрэг шүү дээ. Баабар анх гарч ирж байхдаа надаас бүр долоон дор. Ухаандаа цаадах чинь монголын анхны ДОХ-тон, бас тэмбүүтэй, бас хятадын эрлийз шүү дээ. Энийг би тухайн үед гарч байсан сонин хэвлэлийн бодит баримтаас авч байна. Ямар ч тохиолдолд би Баабараас өвчнөөрөө ч гэсэн дутуу байх заяатай юм шиг байгаа юм. Нэмээд хэдэн “өвчин” олоод өгчихдөг анагаахын мэдлэгтэй хүн байдаг ч болоосой…
За ингээд гол асуудал руугаа оръё. News.mn сайт дээр гарсан өгүүллийн зохиогч нь судлаач Н.Ганхуяг. Харин минийх бол Дашзэвэг буюу Д.
Ер нь монголд хүний овгийг анзаардаг хүн тун цөөхөн учраас энэ өгүүллийг өвчтэйгөөрөө би л бичсэн бол таарч байгаа юм.
Н.Энхбаярыг муулдаг уу ? Муулдаг. Судлаач уу ? Судлаач. Ганхуяг уу ? Ганхуяг. Пиар болон социологийг мэдэх үү ? Мэднэ. Өөр хэн байх ёстой гэж ? Ул мөргүй юм гэж хорвоод байдаггүй гэж ямар ухаантан эхэлж хэлсэн юм бүү мэд. Ингээд ул мөрийг хайхыг оролдъё.
Сэтгэл зүйн дайн
Одоо сонгууль болж, сүүлийн 20 жил хорвоо ертөнцийн хамаг мууг суралцсан хоёр намын эрх баригчид ид шидээ гаргаж байна. Хүнийг цэвэр сэтгэл зүйн мэдээллийн талаас нь авч үзвэл тийм ч ухаантай амьтан биш юм. Хүн болбоос бүх мэдээллийнхээ 70 хувийг нүдээрээ, 20 хувийг чихээрээ, ердөө 10 хувийг толгойгоороо авдгийг шинжлэх ухаан хэдэн зуун жилийн өмнөө нээчихсэн.
Дашрамд хэлэхэд тэр номонд 67,543 хувь нь нүдээрээ гэж байхад чи муу 70 хувь гэлээ гээд битгий солиороод унаарай даа.
Бүх хүмүүн заяатан ийм байгаагаас үүдэн монгол хүн бусдаасаа илүү тэнэг, эсвэл илүү ухаантай гэж нотлох огтын боломжгүй.
“Монголчууд юмыг муугаас нь эхлэж сурдаг” гэдэг нь их л ортой гэдгийг монголын пиарчид нотолж байна.
Одоо хэвлэл мэдээллийн дайн болж байна. Энэ дайны зорилго нь хятадын стратегем хэмээх дайны сургаалийг үндэслэгч Сунзцы болон орчин үеийн сэтгэл зүйн нөлөөллийн зарим ололтод тулгуурлан өрсөлдөгчөө ялах явдал байдаг юм. Энэ талаарх новшийн бөгөөд хорлогчинтой ном зохиол хорвоогоор дүүрэн. Дээр нь монголчуудын цуурхалд үнэмшдэг менталитетыг нэмбэл ёстой дүүрч байгаа нь тэр. Ганц нэг ном уншсан, хүн хорлохоос өөрийг үл мэдэх, үл хийх новшнуудыг эрх баригчид татаад авчихдаг юм.
Одоо манайхан зарим нь Н.Энхбаярыг, зарим нь Ц.Элбэгдоржийг дэмжсэн хоёр тал болон хуваагдаж, хөөрцөглөж байгаа. Чухам ийм сэтгэл зүйн хийрхэл үүсгэх гэж эрх баригчдын пиарчид цалин авч суудаг юм. Хүн хорлохгүй бол тэр мууд хэн цалин өгөх ёстой гэж ?!
Харин пиар-д нэлээд сайн суралцсан, түүний үндэслэлийг олон шинжлэх ухааны солбицол дээр суралцсан, мэдрэмж сайтай цөөн хэдэн хүн байх. Түүний нэг нь Н.Дэмбэрэл юм. Би тэр залууг сайн мэднэ, алдаа оноог нь ч мэдэхийн хамт түүнийг өснө гэдэгт найдаж байдаг. Түүнд би ихэд таатай ханддаг.
Магадгүй одоо тэр МАХН хавьд ажиллаж байж магадгүй боловч өөр фронт дээр байна гэдэг бол дайсан бололц гэсэн үг огт биш. Сая санаа зовоод Дэмбэрэл дүү рүүгээ ярьтал өөдөөс шоолж инээх юм, маанаг чинь. Байдал ийм л байна даа…
Гэтэл судлаач Н.Ганхуяг пиарч Дэмбэрэлийг “хусаад хаятал” санаатай, санаагүй сэтгэгдэл гэхэд л 500 гарч байна. Ингэж л тэд бидний сэтгэл зүйгээр тоглодог юм. Ингэж бид хоёр хуваагддаг юм.
Гэнэн цайлган ард түмэн минь ээ, одоо Энхбаярыг муулсан нь Элбэгээгийн тал, Элбэгдоржийг муулсан нь Энхбаярын тал гэж битгий хүүхэд шиг гэнэн бод л доо. Сайн ханьтай болох гэж мөрөөдөн тааралдсан болгондоо хууртсаар байгаад олон хүүхэд цувуулсан хөөрхий эмэгтэй шиг битгий бай л даа.
Одоо эрх баригчид Та нарт ямар “хүүхэд хийх” гэж байгааг зөвхөн мэргэжлийн хэдхэн хүн мэддэг юм. Энэ бол зөвхөн ЭХЛЭЛ бөгөөд ийм юм цаашдаа зөндөө гарна. Та нар минь жаахан сонор сэрэмжтэй байж болдоггүй юм уу ?!
Хаанаас гэдэг нь тодорхой…
Одоо энэ өгүүлэл болон түүнийг бичсэн шалтгааныг шинжлээд үзье. “Монголын мэдээллийн товчоо” гэсэн Пиар агентлаг судалгаа хийж Н.Энхбаярын рейтинг өндөр байгаа тухай мэдээллийг хэд хэдэн сонин, сайтад цацаж орхижээ. Н.Энхбаярт ясны өш хонзонтой судлаач Н. Ганхуягийн өвчин нь хөдлөөд тэрхүү судалгаа явуулсан агентлаг, түүнийг удирдаж буй Н.Дэмбэрэлийг бут авч өгч.
Энд нэн тодорхой логик байгаа авч үүнийг зохиосон нөхдүүд л лав 2500 –аад жилийн өмнө зохиосон “Логик” сурах бичгийг нүдээрээ ч хараагүй гэдэгт эргэлзэх зүйл огт алга.
Мэдээж бэлэн эм буюу хор байвал хүн болгон аливаа хүнийг хордуулах буюу эмчлээд байж чадна л байх.
Хамгийн эхлээд өвчтэй хүн, манай тохиолдолд нийгэмд болж буй гол гол үзэгдэл, хандлагыг шүтэн барилдлагад нь авч үзэж чаддаг байх шаардлагатай. Энэ талын мэргэжлийн хүн тун цөөхнөөс шалтгаалан дурын хүн нийгмийн өвчнийг анагаах гэдэг болжээ. Энэ пиарчинд тийм мэдлэг, мэдээлэл, бас туршлага үзээд өгье гэсэн алга байна.
Дараа нь эм буюу хор хийхийн тулд түүнийг бэлтгэдэг олон янзийн жорыг мэдэхээс гадна ерөндөг болон түүнийхээ үйчлэлийг зогсоох буюу түргэсгэх, олон янзийн үр дагаврыг харж чадаж байж л сая нэг муу эмч юмуу хорчин болно байх. Бас дээр нь ёс суртахуун гэж агуу том шалгуур байх. Үүнгүй байж хор бэлтгэнэ гэвэл түүндээ өөрөө л үхчихдэг юм даа. Эм бол хор, хор бол эм гэдэг бус уу ?!
Анатоми, физиологи хоёр үзчихээд л хүн эмчлэнэ гэж дайраад байж болохгүйтэй адилаар хэдхэн пиарын сурах бичиг уншчихаад пиардах юм бол цаад хүнээ алах нь гарцаагүй юм.
Энд Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэсэн хоёр л хувилбар байгаа. Өөр ямар ч хувилбар байхгүй…
Элбэгдоржийн хувилбар.
УИХ-д 4 субъект дэвших боломжтой атал хоёрхон хүн дэвшиж, Ардчилсан хүчин гэв гэнэт нэгдэж байгаа нь эргэлзэхгүй байхын аргагүй шалтгаан юм. Тэр тусмаа АН-ын штабыг МАХН-тай Засгийн эрхэнд буй “Алтан гадас”-ынхан голлон удирдаж байгаа нь тээнэгэлзлийг улам хүчтэй болгож байна.
Судлаач Д.Ганхуяг байтугай, монголын ард түмэнд сонголтын хоёрхон боломж үлдээж байгааг санамсаргүй явдал гэж би л лав үзэхгүй…
За, Ц.Элбэгдорж үүнийг хийлээ гэхэд логик нь дараах байдалтай болно. Энэ муу судлаач Д.Ганхуягт ямар ч сонголт байхгүй. Мэдээж тэр хүссэн ч, эс хүссэн ч Ц.Элбэгдоржийн “талд” орно. Тэр заавал дайснаа дарах гэж зүтгэх ёстой. Ингээд Н.Ганхуяг гээд биччихвэл олон хүн үнэмшихээс гадна хариу өгөх боломжгүй. Ямар би Н.Энхбаярын “тал” гэлтэй биш гэж тооцох нь лавтай.
Мөнгөнөөс өөр юм бодохоо байчихсан дүүрчихсэн тэнэг пиарчид хоёр намын штабаар пиг дүүрэн чихээстэй байгаа. Харин үүнийг Ц.Элбэгдорж хийсэн үү, пиарчид нь сайн дураараа хийсэн үү гэдэг нь их сонин. Хэрэв Ц.Элбэгдорж штабаа эмхэлж амжаагүй байгааг харгалзвал энэ хувилбар магадлал муутай. Одоо нэг “пиарчин” өөрийнхөө ухаантайг магтаад жигтэйхэн баяртай сууж байгааг би бараг төсөөлж байна даа.
Дашрамд дурдахад тэр Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй би ганц ч удаа уулзаж үзээгүй, тэр ч бүү хэл “сайн байна уу” гэж гар барьж ч үзээгүй. Гэхдээ би түүнийг жигтэйхэн сайн мэднэ. Лав л миний 10 гаруй жил бичсэн юман дотор түүнийг магтсан ганц ч өгүүлбэр, тэр ч бүү хэл үсэг ч байхгүй юмдаг.
Н.Энхбаярын хувилбар.
Сониноос би саяхан нэг цэцэн үгэрхүү юм (афоризм) бодож олоод аминхандаа их маадгар байгаа. Няцаах хүн байхгүй, олон хүн нээрээ тийм байх шүү гээд байхыг бодоход дажгүй болсон бололтой. Энэ бол:
Олон жил нөхөрлөх, олон жил дайсагнах хоёр бол хүний мөн чанарыг танин мэдэх үр дүнгээрээ адилхан…
Үнэхээр би найз нараасаа илүү Н.Энхбаярыг дэндүү мэднэ. Зурагтаар хармагцаа л “найзынхаа” сэтгэл зүй хэр тавтай болон таагүйг мэдэж, мэдэрч чадна. Энд би олон удаа баримтаар нотлогдсон тохиолдлуудыг дүгнэн хэлж байна.
Бас түүний юу бодож, юу сэтгэж байгааг бараг л уншина даа. Харин тэр бол намайг мэдэхгүй. Яагаад гэвэл тагнуул тавьж байж л мэдэхээс өөр арга түүнд огт байхгүй. Би ч бас түүний тагнуул туршуулыг нь “үнэртээд” л мэднэ. Олон жил тагнуулаад, чагнуулаад, мэдээлэгчдээр дүүрэн нөхцөлд хүн хар аяндаа “тагнуул” шиг болчихдог юм билээ. Энийг би асар олон ном зохиол уншиж, үй түмэн сайт ухаж, өөрийнхөө яс махан дээр мэддэг болсон юм.
Бид хоёрт адилхан амьд явах гэсэн зөн билэг үйлчилдэг гэж би боддог. Түүнд яаж албан тушаалаа хадгалан үлдэж шоронд орчихолгүй амьд явах зөн билэг байхад надад бол энэ төр, нам гэсэн адгийн машинд дайруулчихалгүй өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахав, яаж хойч үедээ сайхан нийгэм үлдээхэв гэсэн зөн билэг үйлчилж байдаг.
Энэ бүхнээс үзээд миний “найз” Н.Энхбаярын штабаас энэ тэнэг юмыг гаргажээ гэсэн дүгнэлт би хийж байна.
Энэ нь стратегийн дараах алдаанаас үүсэлтэй. Н.Энхбаяр мөнгө, эрх мэдэл хоёроор дурын асуудлыг шийдэж болно гэсэн хатуу итгэлтэй учраас аль хоёр жилийн өмнөөс далд пиараа эхэлчихсэн юм. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийнхныг бараг худалдаад авчихаж.
Хүн нэг бүртэй тулж ажиллаж байгааг нотлоход нэг их түвэгтэй биш л дээ…Тэгсэн чинь “бумерангийн эффект” үүсчихдэг байна ш дээ. Өөрөөр хэлбэл бүгдийг нь худалдаад авчихсан чинь түүнийг “муулах” хэвлэл гэж тоотой хэдхэн үлдчихэж. Ийм “тэнцвэргүй” байх нь дэндүү аюултай байдаг.
Ингэхлээр цагийг нь олж, доозыг нь тааруулж муулсан “ганц нэг юм” байхгүй бол болохоо байчихаж байгаа юм л даа.
Хэн муулаахав ? Мэдээж судлаач Д.Ганхуяг, “Улс төрийн сонин”, “Өдрийн сонин”, “Ардчилал”, Мөнгөндалай, Мөнхбаясгалан гэхчлэн хэдхэн хүн байх. Бусад нь яаж ч муулсан “шар мэдээ”, “хар пиар” л болно…
Ингээд Н.Ганхуяг гээч нөхөр Н.Энхбаярыг муулаад эхэлж байгаа юм л даа. Ц.Элбэгдоржийн мэдлийн news.mn дээр бол бүр амттай…
Энийг би нэлээд эртнээс мэдэж байсан учраас сүүлийн хоёр жилийн турш өгүүллүүдээ эхлээд зөвхөн өөрийнхөө блогт, дараа нь “Улс төрийн сонин”-д нийтэлж байсан юм. “Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй ээ, гэж ?!”, үүнийг хэлдэг юм.
Дашрамд хэлэхэд цаашид “миний юм” олон гарах учраас Уншигч Та ganaa.mn блогоос шалгаж байгаарай гэж зөвлөж байна. Яагаад гэвэл миний блог дээр гарсан бол би бичсэн, гараагүй бол “пиарчид” бичсэн нь тэнэг хүнд ч тодорхой шүү дээ…
Та нар үй түмэн хүрээлэн, төв, хэлтэс, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, орон тооны болон орон тооны бус хар мянган “хоолны сав” тэжээчихээд иймхэн юм бодоод олчихож чадахгүй бол оюун ухаан, сэтгэлгээнд чинь “ухна үхжээ” гээд ойлгочихсон нь дээр л дээ…
Эрхэм Н.Энхбаяр гуай ?! Та өөрийнхөө бумерангийг, монголоор бол “өөдөө хаясан чулуугаа” эргүүлж ав даа.
Өрөвдүүлэх тактик нь ийм байхад стратеги нь бүр ч “гоё” өрнөх байлгүй …
Судлаач Д.Ганхуяг
2008 оны 4 дүгээр сарын 17.

PDF
Хэвлэх
Имэйл

Бичсэн news.mn   
Ням, 2009 Тавдугаар сар 24 02:07
Нохой бас Чонын цаг
Нохой бас Чонын цаг
Нохой бас Чонын цаг

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээний үеэр нэр дэвшигчид зөвхөн бодлого зорилго, үг хэлээрээ ч бус бас тэсвэр тэвчээр, зан характераараа уралдав. Биеийн хэл, сэтгэл санааны байдлаараа Монгол Улсын хоёр том улс төрч ямар түвшинд байсныг олон зүйл нуршилгүйгээр жагсааж үзэн товч дүгнэвэл доорхи дүр зураг гарч байна. Энэхүү мэдээг өнөөдрийн 24 цаг гэхэд хураах учир сонирхсон сонгогчид мэдээгээ хэвлэж авах буюу, өөрийн компьютерт амжиж буулган аваарай.
Үйлдэл
Ц.Элбэгдорж
Н.Энхбаяр
Дүгнэлт
Инээмсэглэл
Нийт 10 удаа инээмсэглэв. Нэг удаагийн инээмсэглэлийн дундаж хугацаа нь 40 сек байв.
Нэг удаа хагас мушийж инээв. Хугацаа 2 секунд.
Ц.Элбэгдорж найрсаг, Н.Энхбаяр хэрцгий догшин дүр төрхтэй ерөнхийлөгч болох нь ээ.
Амьсгаагаа хуваарилж чадахгүй алдах
0 удаа
10 удаа
Ц.Элбэгдорж өөртөө итгэлтэй, Н.Энхбаяр өөртөө итгэлгүй, сандарсан байдалтай.
Өрсөлдөгчөө дайрч шүүмжлэх
2 удаа хамгаалалт хийж шүүмжлэв.
8 удаа давшилт хийж шүүмжлэв.
Хоёр эр хүн зэрэгцэж зогсоод нэг нэг рүүгээ давшлах нь муухай. Энэ утгаараа Н.Энхбаяр хүн чанарын коко алдав.
"Би" гэдэг үг хэрэглэж өөрийгөө магтах
1 удаа.
27 удаа
Н.Энхбаяр илтэд өөрийгөө дөвийлгөн магтах дуртай хүн юм. Ц.Элбэгдоржид энэ чанар хэвийн хэмжээнд байна.
Биеэ займчин, хөлөө сэлгэх
3 удаа
204 удаа
Ц.Элбэгдорж дотоод итгэл үнэмшил сайтай, ноён нуруутай, тэсвэр тэвчээртэй. Н.Энхбаяр хэвийн бус олон удаа биеэ займчиж байгаагаараа дотоод айдас, тэнцвэргүй байдал, сэтгэл санааны тогтворгүй байдлаа харуулав.
Шпаргалка
өөрийн гараар бичсэн тал хуудас цаасыг индэр дээрээ тавьжээ
Хүн бичсэн бололтой олон хуудас компьютерээр шивсэн зүйл харагдав.
Ц.Элбэгдорж хүнээс хуулахгүй шалгалтаа өгдөг оюутан шиг ажээ. Н.Энхбаяр эсрэгээр харагдав.
Гэр бүлийн асуудал
Гэр бүл, удам судраа дэлгэрэнгүй танилцуулахдаа инээмсэглэж байв.
Гэр бүлийн талаар огт дурдсангүй.
Ц.Элбэгдорж аз жаргалтай гэр бүлтэй ажээ. Н.Энхбаярын гэр бүлийн дотоод уур амьсгал тодорхойгүй үлдэв.
Харц
Дөлгөөн, тогтуун, зөөлөн
Гүйлэгнэсэн, хурц, ууртай.
Тэс өөр хоёр характертай байна. Зөөлөн дулаан, хатуу хүйтэн хоёр хүний ялгаа гарч ажиглагдлаа.

Ц.Элбэгдорж яагаад ялав 2009 оны 11 сарын 17
Ардчилсан намын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсан хуралдааны дараа нэг хэсэг нь Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын л хэн нэг гарч ирэх байсан юм. Наад Элбэгээ чинь хашгирч хошгируулж яваад л өөрийгөө шатаачихна. Мөн ч балай юм боллоо гэж толгой сэгсэрсэн олон хүн таарч байлаа. Нэг үгээр Ц.Элбэгдорж яаж Н.Энхбаярыг ялж чадах юм гэсэн хатуу итгэл үнэмшилтэй хэсэг байсан гэсэн үг. Мөн нөгөө талд нь Ардчиллынхан гаргах ёстой л хүнээ гаргалаа. Элбэгээгээс өөр хэн Н.Энхбаяртай өрсөлдөж чадах юм бэ. Түүнээс өөр хэн ч чадахгүй гэсэн байр суурьтай хэсэг өндөр хувьтай байсан.  Энэ ч яахав Э.Бат-Үүлийн фенүүд хэсэгтээ гонсойж, тэрнээсээ болоод Элбэгээг голж, дотроо дэмжих эсэхээ шийдэж ядан эргэлзэж байсан, Элбэгээгийн шүтэн бишрэгчид одоо яасхийж Н.Энхбаяртай үзэх вэ гэж алгаа үрчин бодолхийлж байсан үеийн л дүр төрх. Ардчилсан намд элэгтэй пүүс компаниуд ч энэ үед Элбэгээгийн ялалтад  эргэлзэж, өгөх авах дээрээ толгойгоо гашилгаж байсан нь үнэн шүү дээ.
Сурталчилгааны кампанит ажил дуусахаас гурав дөрөвхөн  хоногийн өмнө ч ажиглагчид Н.Энхбаярт л ялалтыг өгч байлаа. Хоорондоо хоёр гуравхан хувийн зөрүүтэй л дүн гарна. Хэдийгээр Ц.Элбэгдорж ач тач ноцолдож байгаа ч эцэстээ Н.Энхбаяр л ялж таарах болов уу гэсэн дүгнэлт хүн болгоны амнаас ойчиж байсан нь нууц биш. Хачирхалтай нь Н.Энхбаяр руу хэлбийж харагдаад байсан тэрхүү цөөн хувийнхны сонголт сүүлийн хоёрхон хоногийн дотор л эргэчихсэн. Энэ дүгнэлттэй өнөөдөр хүн болгон санал нийлж байна. Олны үнэлэлт оргүй биш. Ингэхэд юу болоод өнгөрөв өө. Яагаад Н.Энхбаяр ялагдаж, яагаад Ц.Элбэгдорж ялав. Энэ асуултад тоймч болгон л өөр өөрийн хариултыг өгцгөөж байна. Миний хувьд бууж байгаа хүний араас баахан хараацгааж, ирж байгаагийнх нь өөдөөс бөөн бөөнөөрөө зусардацгааж мэдэх зуйварган өнгө төрхөнд таагүй хандаж байгаагаа нуух хүсэл алга. Монголчууд угтаж байгаагаа ерөөж, үдэж байгаагаа харааж байдаг ард түмэн биш. Тиймээс хэт ойворгон, хүний хувьд мөс муутай харагдах зүйлсийг хаа хаанаа бага гаргаасай хэмээн хүснэ. Түшмэдүүд ирж л байдаг, явж л байдаг. Түмэн олон харин сууж үлддэг.Тиймээс түмнийг үймүүлэх, үймрүүлэх үгийг тэвчих л цаг энэ юм.
…Ихэнхи ажиглагчид энэ удаагийн сонгуулиар бодлогын өрсөлдөөн огт явагдаагүй хэмээн дүгнэж байна. Хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрүүдэд хоёуланд нь хүмүүс төдийлөн жинтэй бус гэсэн хатуудуу дүгнэлтийг өгч байгаа. Нэр дэвшигчдийн анхаарал хөлд сууж үлдэх ултай суурьтай бодлого, хөгжлийн тухай сонгодог хөтөлбөрүүд рүү биш хөөс мэт замхарч одох хөвсөргөн сурталчилгаанууд руугаа илүү их чиглэгдэж байсан гэдэг дээр мөн л ажиглагчид санал нэгдэж байна. Үнэн хэрэгтээ өнөөгийн байдлаар нийгмийн идэвхтэй хэсгийхний бүх анхаарал хоёр сарын турш монголыг залхааж, сэтгэл зүйн хувьд дарамталсан PR-чдийн зүг шилжээд байна. Хөшигний ард суучихаад сонгогчдыг тэнэг юм шиг басамжилж, өглөө үдэшгүй зурагтаар нь үхэр мөөрүүлж, адуу янцгаалган, улиг болсон хэдэн дуучдыг нэг нэгээр нь хад асган дээр зогсоолгон хашгируулж залхааж байсан тэдгээр нөхдүүдийн улаан нүүрийг харахыг хүсч байх шиг.
PR-чид энэ удаагийн сонгуулиар сэтгүүлчдийн нэр нүүрийг харин ч цэвэрлэж, эрхэлдэг ажил үүргийн хувьд хоорондоо тэс ондоо хүмүүс болохыг олон түмний өмнө ялгаж өгөв. Урьд өмнө тэдний хийсэн бүх муу муухай үйл сэтгүүлчид гэсэн нэгдсэн нэрэн дээр шороо болон ирж пургидаг байсан. Энэ удаа сэтгүүлчдийн оролцоо байхгүйтэй адилхан сонгууль явуулж, дээрх ялгааг тодруулж өгснөөрөө онцлог байлаа. Ахин хэлэхэд энэ сонгууль PR-чдийн л сонгууль болж өнгөрөв. Гэвч энэ нь Ц.Элбэгдоржийн PR-чид гайхамшигтайдаа ялчихсан гэсэн үг биш. Н.Энхбаярын PR-чид муу байсан нь тэдэнд ашигтай туссан л гэсэн үг юм.
…Хоёр нэр дэвшигчийн хэнийг дэмжихээ шийдэж чадахгүй эргэлзэж явсан сонгогчдын цөөн хувь яг юунаас болж Ц.Элбэгдорж руу эргэсэн бэ. Энэ асуултын хариуг Н.Энхбаярын баг өөр зуураа сайтар тавьж, хариуг нягталж байгаа байх. Учир нь 51-хэн настай, дээр нь монголын сонгогчдын тал хувийн саналыг авсан Н.Энхбаярын улс төрийн карьерыг ингээд л дуусчихаж байгаа мэтээр харах нь хэт гэнэн явдал юм. Түүнд монголын улс төрөөс зайдуу нам жим амарч авах гэхээс илүү яаж ч хөдөлж, хааш нь л бол хааш нь нүүдэл хийж болох өргөн боломж өнөө хэр өмнө нь дэлгээтэй  байна. Хэдийгээр их улс төр орчмоор Н.Энхбаяраас салж авсны баяр хаа сайгүй болж, нөхдүүд оргилуун дарс тулгацгааж байгаа ч Н.Энхбаярын хийвэл хийчихэж чадах өдий төдий гаргалгаа, холби үсрээд л гараад ирж чадах аймшигтай нүүдлүүд дотрыг нь түгшээж буй нь бас худлаа биш.
Тийнхүү халамцуу гөлөмцүү яваа улс төрийн хүрээнийхний дотор инээдтэй, эмгэнэлтэй олон яриа хөөрөөнүүд чих дэлсэж байна. Ашгүй Энхбаярыг унагаж өгч гавъяа байгуулсан Ариунаа бүсгүйд ардчиллын одон өгөх хэрэгтэй гэж нэг хэсэг нь ярьж байхад, Ардчилсан намын PR-чид яльгүй өгөөш гаргаад шидэхэд л МАХН-ын PR-чид андуурч авч давхиад байсан тухай ярилцан элгээ хөшөөж байх жишээтэй. Нөгөө талд мөн л МАХН-ын зарим хэсэг Ариунаа хүүхнийг зориуд Ардчилсан намын даалгавраар тийм юм хийж гэнэт орж ирсэн тагнуул туршуул байсан байна хэмээн харааж, PR-чдийг ахалсан Д.Болдхуягийг ч Элбэгээгийн хүн байсан, одоо ч байгаа, цаашдаа ч байна гэж ирээд зүхэж байх жишээтэй.
Юутай ч энэ удаагийн сонгууль цаашид PR-чид гэх дундын нөхдүүдийг гишгих газаргүй болгосон сонгууль болох шиг боллоо. Хэн ахиж ийм буцах хаяггүй, буух газаргүй нөхдүүдэд сурталчилгаагаа итгэж даатгах билээ. Манайхан гаднаас зөв, эрүүл юмыг нь хуулж чадахгүй, дандаа буруу, буртагтай зүйлсийг нь цүнхэлж ирээд байгаагийн л нэг тод жишээ энэ юм.
….Зарим сэтгүүлчид Элбэгээг ээж нь л гаргаад ирлээ гэж ирээд дүгнэсэн харагдана. Би бол Элбэгдоржийн амжилттай PR-иудын нэг нь л ээжтэй хэсэг гэж үзэж байна. Бас Өөрчилье гэсэн уриан дор ардчиллын хэн нь ч дэвшсэн ялалт байгуулах байсан гэж зарим тоймч дүгнэсэн. Яалаа гэж. Би огтхон ч тэгж бодохгүй байна. Өнөөгийн Ц.Элбэгдоржийг хал үзэж, халуун чулуу долоосон улс төрийн хүнд бэрх амьдрал нь бүтээсэн. Тиймээс түүний урсгасан хөлсийг ингэж дутуу хагас үнэлж бас болохгүй билээ.  
Кампанит ажлын үеэр Н.Энхбаяр алдартнуудаар бүчүүлж явахад, Ц.Элбэгдорж ардаар бүчүүлж явлаа. Энэ дүр зураг Ц.Элбэгдоржид очсон хамгийн ашигтай оноонуудын нэг хэсэг болж өгөв. Монголчууд далдуураа баярхаад, илүүрхээд, багтаж ядаад байгаа улсуудад талгүй ханддаг. Энэ зангаа л гаргачих шиг болсон. Энгэртээ одон гялбуулсан эрхмүүдийг индэрт ярайлгаж байгаад өөртөө алга ташуулсан нь энгийн олон түмэнд таалагдсангүй. Аль ч аймагт очсон тэндээс төрсөн нэртэй, тэгсэн хэрнээ сонгуулиар л улс төржиж гэнэт шуугиж очдог, нутаг орныхоо төлөө нэг ч удаа хоолойгоо зангируулж үзээгүй нөхдүүдийг далдайтал нь дагуулж явсан явдал  Н.Энхбаярт ашигггүй PR болов. Нөгөө талдаа Ц.Элбэгдорж хувьсгал хийх үеэс хамт зүтгэсэн хуучны хэдэн нөхдийнхөө хамт л энгийн даруухан яваа дүр зураг харагдаж, түүнд ашигтай оноо цугларч байв. Монголчуудын дээлнийхээ шинэд дуртай ч хүнийхээ хуучинд илүү дотносдог сэтгэл зүй үүнд их нөлөөлсөн. Элбэгээг хэн дагаж явна гэсэн асуултад нөгөө муу Гончигоо нь, муу буурал Бат-үүл нь л явж байна гэх хариултыг аваад хүмүүс цаанаа  л дуртай толгой дохиж байлаа. Хөөрхий нөгөө муу ардчиллын хэд одоо ч маньтайгаа адилхан хөгширцгөөж дээ гэлцэн тамхиа нэрцгээж суусан тэдний сэтгэлийг тааж ядаад байх юм байсангүй.
…Үнэндээ Ц.Элбэгдоржийг улс төрд төдийгөөс өдий хүртэл сайдахдаа сайдаж, муудахдаа муудаж, монголын төлөө хамтдаа зүтгэж ирсэн хэдэн нөхөд нь дээлээ тайлахгүй явж дэмжлээ.  Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, Б.Баабар, З.Энхболд…гээд бүгд түүний төлөө үхэн хатан зүтгэсэн. Н.Алтанхуяг хоолойгоо цахирттал явсан, “Алтангадас” зүтгэсэн гэдгийг давтан хэлэх ёстой. Ардчилсан нам түүнийг М.Энхсайхан шиг шалдан гүйлгээгүй. Эгнээ эгнээгээрээ түрэн дэмжиж ажилласныг мартаж болохгүй. Ц.Элбэгдорж бол Булганы Дашинчилэнд ганцаараа орилоод гүйж яваа шар Туяа шиг улсуудын, алс тэртээ Баян-Өлгийн Дэлүүнд ардчиллын төлөө ад болтол зүтгэж яваа Нурбат шиг улсуудын нуруун дээр гишгэлж явж гарч ирсэн лидер. Удирдагчид гэвч хэзээ ч мянга мянган шар Туяа, мянга мянган Нурбатуудаа олж хардаггүй. Тойроод байгаа долдой нараа л хараад байдаг. Энэ дутагдал Н.Энхбаярт ч байсан. Ц.Элбэгдоржид ч байдаг.
…Түүнийг ялалтын зам руу хөтөлсөн өөр нэг том хүчин бол хэвлэл мэдээллийн ертөнцийнхөн. Ялангуяа хотынхны тархийг хориод жил угааж тэмцсэн хэвлэлийн ганц нэг машин онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ хорвоогийн бүх юм үнэтэй. Тэр дундаа таны төлөө гэсэн сэтгэл шиг үнэтэй зүйл байхгүй гэдгийг битгий мартаасай.
Н.Энхбаярт очсон хасах оноонуудын нэг хэсэг мэтгэлцээн гэх мэтгэлцээн биш үйл явдлын үеэр оччих шиг болсон. (Мөнөөх Ариунаа гэдэг гай түйтгэрийн дараа шүү дээ)
60 асуулт шигшсэн гэх улсуудыг яаж ямар хэмжүүрээр тэдгээр асуултуудыг сонгосныг гайхаж ядаж байна. Асуултыг яаж ч асууж болдог. Ямар ч албаны зорилготой хуурай асуудлуудыг уран, амтлаг асууж болдог. Яахаараа энэ хорвоогийн хамгийн  гөлгөр, сонирхолгүй асуултуудыг бодож олдог байна вэ. Энэ балгаас нь болоод мэтгэлцээн ямар ч ялагчгүй, ямар ч амт шимтгүй зүйл болж хувирав. Ийм уйтгартай, хөгийн арга хэмжээний үеэр Н.Энхбаяр өөртөө ашиггүй хоёр гурван хийтэй мэдэгдэл хийчих юм. Ажиглагчид Н.Энхбаярын зүгээс гэхээсээ илүү Ц.Элбэгдоржийн зүгээс өөрийгөө шатаасан хий хөөс ихтэй үгнүүд хийсээд ирнэ гэж харж байсан нь нууц биш. Гэтэл байдал эсрэгээрээ эргэж Ц.Элбэгдорж урьдийн адил шоволзож давхих гэсэн ч үгүй, гайхмаар төлөв дүр төрхийг үзүүлж, тэс ондоо Элбэгээг тоглуулчихсан. Энэ арга хэмжээний үеэр Ц.Элбэгдорж илүүрхээ ч үгүй, алдаа ч гаргаагүй. Н.Энхбаяр гарцаа байхгүй ганц хоёр хальтарсан. Гэхдээ нуруугаа унагаагүй.
…Н.Энхбаярын ялагдлын бурууг намынхан нь ийш тийш тохох гэж хоорондоо хөлөө жийлцэж байгаа сураг чих дэлсэж л байна. Сонгуулийн дараа болдог л үйл явдлын нэг. Н.Энхбаярыг ч Элбэгээгийн адил нөхөд нь дэмжсэн, нам нь дэмжсэн. Мөнгө болоод хүн хүчээр үргэлж гулгиж байдаг МАХН энэ удаа гэрээр бол эсгий туургаа хуулуулчихсан нь харин анзаарагдлаа. Энэ нь төрийн албыг намаас салгасан томоохон өөрчлөлтийн дараа болж буй анхны ерөнхийлөгчийн сонгууль юм. Үнэхээр батлахаа хураалгаж төрөө түшсэн албан хаагчид улс төрийн хүчний харъяалалд дарамтлуулж явахаас дэндүү их залхсан байжээ. Тэдэн шиг жаргалтай хүмүүс энэ сонгуулиар байсангүй. Н.Энхбаярын ялагдалд гарцаа байхгүй дээрх хүчин зүйл ямар нэг хэмжээгээр нөлөөллөө. (Хамгийн том нөлөө PR-чдаас нь болсон)
…Зарим тоймчид урьд нь түүнтэй үг сөрж явсан У.Хүрэлсүх сонгуулийн ерөнхий менежерээр нь ажилласан явдал ялагдлын нэг бай хэмээн хадуурчээ. Элбэгээгийн ээжийн хэлсэн “Салхи ордоггүй жалга гэж байдаггүй, сайн муу хэлүүлдэггүй хүн гэж байдаггүй” гэх үг үүний хариу болох биз. Салхи үлээдэггүй жалга гэж хаа ч байхгүй. Нам дотор болдог л нэг хэрүүл. Айл болгонд л ийм төлхөлцөөн болж байдаг. Дараа нь учир зүйдээ орж л байдаг. Харин сонгуулийн сурталчилгаанд намуудын дотооддоо хэрэлдэж хэлцэж байсан үеийн баримтуудыг ашигласан нь жаахан худрагагүй явдал болчих шиг санагдсан. Цаашдаа иймэрхүү оноо хөөцөлдсөн, түр зуурын ашиг хонжоо хайсан хулгай зэлгийн чанартай PR-аас татгалзаж баймаар.        
…Ц.Элбэгдоржийг ялсны маргааш төв талбай хүнээр дүүрлээ. Бүгдээрээ баярлаж хөөрсөн олон түмэн… Нэг талаас ингэж харагдсан ч нөгөө талаас өөр дүр зураг бас уншигдаж байсныг хэлэх ёстой. Тэр өдөр талбай дээр цугласан олонлогоос нэлэнхүйдээ зүдэрсэн, амьдралд нухлагдаж цөхөрсөн ардуудын гүн үрчлээ суусан гунигт царай л харагдаж байлаа. Тэдний толгойд ерөөсөө ингээд нэг өөрчлөөд үзвэл амьдрал арай дээрдчих юм биш байгаа гэсэн гүехэн бодол л байсан болов уу. Түүнээс биш Ерөнхийлөгч гэдэг хүн юу хийж болох, юуг хийж чадахгүй, эрх үүргийн ямар хэм хэмжээтэй гэдгийн талаар багцаа ч байхгүй ханараад л сонголтоо хийчихсэн, одоо тэгээд баахан болох болохгүйг горьдчихсон тууж ирж байгаа олонлог гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Нэг хэсэг нь ардчиллын төлөө явсан гэх согтуу партизанууд. Ардчилагчид гэхээрээ л согтуу хөлчүү партизанууд байдаг ойлголтыг бас халах цаг ирсэн ч юм шиг. Энэ дүр төрх ардчиллын төлөөх хүчнүүдийг муухай харагдуулж байна. Одоогийн шинэ үе бол огт өөр шинэ үе. Тэдний нүдэнд ардчилал ярьсан согтуу өвөгчүүд муухай харагдаж байгаа шүү дээ.  
…Одоо Ц.Элбэгдорж ард түмэндээ цоо шинэ ёс суртахууны үнэлэмж бий болгохын төлөө ажиллаасай. Тэгж байж л бүх юмыг (өөрийнхөө эрх хэмжээнд хамаарах) байр байранд нь тавина. Түүнийг тангаргаа өргөөгүй байхаас нь л олон түмэн шүүхийн өнөөгийн байдлыг хуйгаар нь цэгцэлж, ард түмний дунд уначихсан идеалийг нь сэргээгээсэй гэж шаардаж эхэлсэн байна.
Учир нь шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосны үндсэн дээр Ерөнхийлөгч шүүгчдийг томилдог, бас санал болгосны үндсэн дээр ажлаас нь чөлөөлөх юм уу, огцруулах асуудлыг шийддэг. Тийм учраас хамгийн гол нь шүүхийг шинэчлэх, шүүгчдийг шударга байлгахын цөм болгож Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагыг өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурь иргэдийн дийлэнхэд байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч удирдаж байгаа. Энэ нөхрийг жишээ нь сольж чадахгүй гэсэн хардлага улс төрийн хүрээнийхэн дунд хүчтэй явж байна. Ц.Элбэгдоржийн маш ойр дотны нэгэн хүнийг дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй хэвтрийн найз гэж тэд ярьцгааж байгаа. Гэвч Элбэгээ энэ хардлагыг хуу хийсгэж, монгол төрийн эрх ашгийн төлөө зоригтой хөдлөх биз ээ.
Хүүгийнхээ халуун амийг сануулж орой бүхэн зурагтаар нулимстай нүдээ харуулж байсан цагаан толгойтой хөгшнөөс өгсүүлээд түүнийг дэмжсэн олон түмэн энэ бүхнийг л хийлгэх гэж сонгосон. Алагдсан тав, амьд үлдсэн дөрөв, шоронд хатаж байгаа зуу зуун залуусын төлөө зүтгээрэй гэж зүрхэндээ”долоон сарын нэгэн” гэсэн шархтай мянга мянган сонгогчид түүнд итгэлээ өгсөн. Үүнийх нь төлөө ажиллах ч биз ээ.
…Ц.Элбэгдоржид нийгмийн элит хүрээнийхэн их эргэлздэг, одоо ч эргэлзсэн хэвээрээ. Тэдний дотор энэ нөхөр төрийг дав дэв хийлгэж, годгонуулчих юм биш биз, төрийн нурууг ийш тийш нь савлуулах вий гэх мэт хувийн зан төлөв дээр нь тулгууурласан болгоомжлол бас байгаа юм билээ. Байх л зүйл.
…Бас түүний ялалтад хөшүүрэг болсон нэг гол зүйл ардчиллын төлөөх намуудын эвсэл байлаа. Иргэний зориг нам, Ногоон нам болон бусад хүчнүүдэд Ардчилсан нам талархаж байгаа нь зүй ёсны хэрэг.
…Баярын ширээний ард таагүй үг сонсохыг хэн ч хүсдэггүй. Гэхдээ манай ардчилалд их засвар хэрэгтэй болсон гэж хэн хэнгүй хэлэх болжээ. Тэгэх тэгэхдээ бүр оюун санааны их засвар, их шинэчлэлийг хийх хэрэгтэй болсон гэцгээх юм.
Хэрвээ энэ сонгуульд МАХН ялж, АН ялагдчихсан бол тэд ямар нэгэн аргаар талбай дээр жагсаал цуглаан, цагаан хоолой, нус нулимс болгох байсан. Харин МАХН нуруу зааж байна гэх дүгнэлт олон хүний амнаас унаж байна. Энэ бас л мөнөөх их засвар шаардлагатай болсны илрэл шингэсэн нэг дүгнэлт ч байж магадгүй юм.
МАХН бараг анх удаа улс төрийн ёс суртанхуунлаг, соёл шингэсэн алхам хийж байна. Үүнд намын дарга С.Баярын ч нөлөө бий. Хамтраад төр барьж байгаа хоёр том хүчний зүтгэл ч хөшигний ард нь бий.
Энэ төрх байдлыг би хувьдаа монголын улс төрд сайн жишээг нэгээр нэмж, зөв төлөвшлийн зүгт л түлхэц өгч байгаа явдал гэж харж байна. Ц.Элбэгдорж талбай дээр гарч ирээд Н.Энхбаярт сайн сайхныг хүсч, төрийн залгамж чанарыг шударгаар өртөөлж ажиллана гэдгээ илэрхийлсэн явдал ч, Н.Энхбаяр хэвлэлийн хурал зарлаж, түүний ялалтыг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн явдал ч сайн жишээний санг арвижуулж байгаа явдал.
Улс төрөөс урин, сайхан салхи л үлээж байвал ард түмний магнай тэнэгэр, сэтгэл уужим явдаг. Тэгэхээр ийм гэгээн, сайн жишээ улам түгэн дэлгэрээсэй.
Манлайлал
2010 оны 07-р сарын 28, Нийтэлсэн JAGAA

21-р зууны манлайлалын асуудлууд

Сэдвийн гол агуулга нь 21-р зуун гэх бидний амьдарч буй өнөө үед манлайлалыг юу гэж үзэх болсон. Өмнө нь ямар байсан одоо яагаад өөрчлөгдөх болсон зэргийг багтаах шаардлага урган гарч байна. Орчин цагийн хит хурдацтай хөгжил түүнийг дагасан өрсөлдөөн дунд хэн биднийг манлайлах, манлайлагчид ямар ур чадвар шаардлагатай байдаг зэрэг асуудлыг таньж мэдэхийг зорилоо.

Манлайлал буюу лидер гэх нэр томъёо хэдийгээр сүүлийн хэдэн зуунаас хэрэглэгдэж эхэлсэн боловч түүний утга агуулга нь анх хүн үүссэн цагаас бий болсон зүйл болов уу. Манлайлалын оновчтой цорын ганц үнэнг өнөөг хүртэл тодорхойлж чадаагүй. Учир нь манлайлагч бол тухайн цаг үе, нөхцөл байдал болгонд үүсэн бий болдог бөгөөд дараа үедээ төдийлэн оновчтай байж чаддаггүйтэй холбоотой.

Манлайлал гэдэг нь итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, зан чанар, мэдлэг, чадвараараа удирдан манлайлж бусдыг зорьсондоо хүрэхэд нөлөөлөх процесс юм. Дээрх чадвартай манлайлагчид түүхэнд гайхамшигтай болоод гайтай олон ул мөрийг бий болгосон.

Харин Манлайлагч гэж хэн бэ?

Англи хэлний Leader гэдэг үгийг ихэнх тохиолдолд удирдагч гэж орчуулдаг боловч бид “манлайлагч” гэж орчуулах нь зүйтэй юм. Яагаад гэвэл лидер буюу манлайлагч гэдэг нь зөвхөн удирдлагын хамгийн дээд түвшинд байдаг ганц хүний тухай ярьж байгаа ойлголт биш юм. Лидер нийгмийн аль ч хэсэгт байдаг. Байгууллагын аль ч түвшинд байдаг. Хот, суурин, жижиг сум, баг хаана ч гэсэн манлайлагч байдаг.

Зөвхөн албан тушаалтай эрх мэдэлтэй хүмүүсийг л манлайлагч гэж үздэг өрөөсгөл хандлага байдаг. Бусдад зөвхөн даргалахаас ялгаатай нь гэвэл манлайлагчдын хувьд дагалдаж буй хүмүүс нь том зорилгод хүрэх хүсэл эрмэлзлэлтэй байдаг.Манлайлагч гэдэг нь албан ёсоор удирдах статус авсан хүн ч байж болно, аваагүй ч хүмүүс байж болно. Гагцхүү тэд бүхний манлайд л явж байдаг. Тэд бусдын хараагүйн түрүүлж хардаг. Тэд бусдынхаа урагшлах замыг засч байдаг. Тийм учраас тэд бусдын хүндэтгэлийг хүлээсэн хамгийн нөлөө бүхий хүмүүс байдаг.

Манлайлалын дөрвөн үүрэг

ь Үлгэрлэх: Үзэл баримтлал, эрхэм зорилгоо тууштай хамгаалж, бусдад үг хэл үйл хөдлөлөөрөө үлгэрлэж байх

ь Чиглүүлэх: Хүрэх газар, явах замыг зааж өгөх.

ь Бусдыг зоригжуулах: Хүмүүст юмыг үнэн сэтгэлээсээ хийж бүтээх боломж, нөхцлийг нь бүрдүүлж өгөх

ь Нэгтгэх: Харилцан итгэлцлийн уур амьсгалыг бий болгож, хамт олноо нэгэн зүгт хөдөлгөх.

Манлайлагч менежер хоёрын ялгаа

Ямар ч юмыг хийж бүтээх үйл ажиллагаа хоёр удаа явагддаг. Эхлээд хүний оюун санаанд бүтээгдээд дараа нь бодит байдал дээр хэрэгждэг. Хүний аливаа үйл ажиллагааны анхдагч алхам бол ямагт лидершип буюу манлайлал байдаг. Манлайлал бол хаашаа явах чигийг заагч луужин юм. Манлайлал нь менежмент гэдэг ойлголтоос өөр зүйл юм. Тодорхой ажлыг хэрхэн сайн гүйцэтгэх вэ гэдэг асуудал менежментийн шийдвэрлэх зүйл. Харин ямар ажил хийж гүйцэтгэх вэ гэдэг лидершип буюу манлайллын хариу өгөх асуудал юм. Менежментийн ухааны агуу сэтгэгчдийн нэг Петер Дракерийн тодорхойлсноор “Менежмент гэдэг нь юмыг зөв хийх арга бол манлайлал нь зөв юм хийх тухай ойлголт” юм. Менежмент гэдэг нь амжилтын шатаар зогсолтгүй, үр дүнтэй өгсөх замыг зааж өгдөг бол, манлайлал өгсөж байгаа шатыг зөв “хананд нь налуулсан” байх үүрэгтэй. Манлайлал, менежмент 2-ын ялгааг сонирхолтой байдлаар ойлгохын тулд дараахь жишээг орууллаа. Шигүү ургасан өндөр хулстай ширэнгэн ой дундуур хэсэг хүмүүс зам гарган урагшилж байна гэж бодъё. Нэг хэсэг нь хадуур барин хулсыг хярган зам гаргах бөгөөд тэднийг үйлдвэрлэгчид буюу бүтээгчид гэе. Харин нэг хэсэг нь тэдний ард мохсон хадуурыг нь ирлэн, дүрэм журмыг боловсруулан, булчингийн хүч чадал сайжруулах хөтөлбөр боловсруулан, аль эсвэл хулсыг өшөө богино хугацаанд хадах арга технологи боловсруулан дагаж явна гэж бодъё. Тэр хүмүүс бол менежерүүд. Харин тэр хавийнхээ хамгийн өндөр ургасан модон дээр авирч гараад “биш ээ, бидний явах ширэнгэ өөр зүгт байна. Чиглэлээ өөрчил” гэж хашгирч замчилж байгаа нэг хүн байна. Тэр бол манлайлагч.

Манлайлагч бий болдог уу? төрдөг үү

Манлайлалын талаарх Баасын онол /1989,1990 он/ ёсоор хүмүүс манлайлагч болдог гурван зам байна. Үүнд

Хувийн зан чанарын онол: Зарим хүмүүс байгалиас бусдыг удирдан манлайлах авъяас билэгтэй, зан чанартай төрдөг

Их үйлийн явдлын онол: Хямралт болон зарим чухал үйл явдлын үеэр энгийн нэгэн хүнд гайхамшигтай манлайлагчийн зан чанарууд тодрон гарч ирж удирддаг.
Сонголтын онол: Зарим хүмүүс манлайлагч байх замыг өөрсдөө сонгодог. Манлайлагчийн чадварт эдгээр хүмүүс суралцдаг.

Энэ нь орчин үеийн хамгийн түгээмэл хэлбэр. Сайн манлайлагч бол төрдөггүй бий болдог.

Манлайлагч гэж хүлээн зөвшөөрөгдөхөд юу нөлөөлөх вэ?

Хүмүүс таны шинж чанарыг үнэлэхээс илүүтэй таны хэн бэ гэдгийг юу хийж байгаагаар чинь үнэлэнэ. Үүгээр тэд таныг хүндэтгэж болох, итгэж болох хүн үү үгүй юу гэдгийг аль эсвэл эрх мэдэл албан тушаалаа өөрийнхөө төлөө ашиглан өөрөө сайхан харагдахыг хичээгч хүн байна уу гэдгийг ялгана. Лидер хүнийг хэн бэ, юу мэддэг вэ, яаж хийдэг вэ гэдгээр үнэлдэг:

Хэн бэ Итгэл үнэмшил, зан төлөв

Мэдлэг Ажил үүргээ, мөн хүнийг сайн мэдэх

Яаж хийдэг Хэрхэн хэрэгжүүлдэг, зоригжуулдаг, чиглэл өгдөг.

Манлайлагчийг таньж мэдэхийн тулд

1-рт Юу хийж чаддагийг нь тэр хүний чадвар, туршлагаар нь

2-рт Хэрхэн яаж хийдгийг нь энерги, эрч хүч, хөдөлмөрч байдлаар нь

3-рт Хэн бэ гэдгийг нь тэр хүний онцлог зан чанар, нэр хүндээр нь

4-рт Ямар итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгийг нь алсын хараа, зорилго, түүндээ үнэнч байдлаар нь шинжин таньдаг.

Манлайлагч хүн бусдыг зоригжуулагч, үлгэрлэгч хүн байх ёстой.

Манлайлагчийн зарчмууд

1. Манлайлагч хүний хувьд ажлаа маш сайн мэддэг байх: Хүмүүс тань юугаа яаж хийх ёстойг та маш сайн мэддэг байх.

2. Хариуцлагыг бий болгох болон хариуцлагыг үүрэх: Удирдаж буй байгууллага болон бүлгээ шинэ өндөрлөгт хүргэх арга замыг байнга хайдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт буруу зүйл хийвэл бусдыг буруутгах хэрэггүй. Нөхцөл байдалд дүгнэлт хийх. Зөв арга хэмжээ авч дараагийн тулгамдаж буй асуудалруу орох хэрэгтэй.

3. Цагаа олсон шийдвэрийг зоригтойгоор гаргах: Асуудлыг шийдвэрлэх шийдвэр гаргах, төлөвлөгөө боловсруулах, зөв механизмыг бий болгох хэрэгтэй.

4. Үлгэр жишээ: Бусдад даган дуурайх үлгэр жишээ, манлайлагч байх. Таныг дагалдагч болон ажилчид чинь зөвхөн өөрөөс чинь юу хийх ёстойг сонсохоор зогсохгүй таныг хардаг.

5. Хүмүүсээ сайн таньж мэдэх: Тэдний сайн сайхны төлөө үйлчил.

6. Хүмүүсээ мэдээллээр хангах: Хүмүүсийнхээ хариуцлагатай байдлыг хөгжүүлэх. Хүмүүст ноогдуулж буй үүрэг хариуцлагыг сайн ойлгуулах, хянан шалгах, үүрэг хариуцлага нь ойлгомжтой байх ба хянан шалгагдахаар, мөн биелэгдэхээр байх ёстой. Сайн харилцаа бол энэ хариуцлагын гол түлхүүр юм.

7. Хүмүүсээ баг болгон сургах: Хэдийгээр удирдагч хэмээн нэрлэгддэг хүмүүс тухайн байгууллага, групп хэсгээ баг гэж хэлэх дуртай ч тэр нь жинхэнээсээ баг байдаггүй. Харин нэгэн зүйлийг хийж буй хэсэг бүлэг хүмүүс байдаг. Харин байгууллагынхаа бүрэн дүүрэн чадварыг ашиглах, багаар ажиллах соёл, энергийг бий болгож байж гэмээнэ байгууллагынхаа хүчин чадлыг, хүмүүсийн хувь хүний болоод багийн гишүүнийх нь хувьд бүхий л потенциалыг нь бүрэн дүүрэн ашиглаж чадна.

Манлайлалийн янз бүрийн арга хэлбэрүүд

Бүх манлайлагч нар нэг л хэв маягийг баримтлах ёстой гэж уү? Мэдээж хэрэг үгүй. Удирдах арга барил хувь хүний онцлогоос ихээхэн шалтгаална.

Үр ашигтай удирдлагын үй олон хэв маяг байдаг Зарим манлайлагч нар чимээгүй, даруухан, дуугүй байснаараа маш үр дүнтэй байдаг бол зарим нь тун ч нийтэч, омголон байдаг. Зарим сайн дарга нар сэтгэлийн хөдлөл өндөртэй, маш их идэвхтэй, гялалзуур байдаг бол бусад нь тун ч нямбай, хатуу эрэмбэ дарааллыг баримтлапч байдаг. Амжилтанд хүрсэн шилдэг менежерүүдийн дунд ахимаг насны, ухаалаг, туршлагатай хүмүүс бий бол бас залуухан, ажил хэрэгч, зоримог байх нь ч тааралдана. Нэг хэсэг нь нийтийн өмнө үг хэлэх дуртай байдаг бол мөгөө нэг нь олны өмнө гарахдаа сандарч тэвддэг. Тэдний зарим нь ХАРИЗМАТИК бол нөгөө нь үгүй. /манлайлагчийн чанарыг харизмтай бүү андуураарай. Харизм, манлайлал бол ижил зүйл биш бөгөөд зарим чадварлаг удирдагч нар харизмын илэрхий шинж чанартай байх нь ховор.

Дэлхийд нэртэй зарим нэг манлайлагчдыг санаж тэдний биеэ авч явах арга барил ямар их ялгаатай болохыг анхаарна уу: Тухайлбал Махатма Ганди /нам дуутай тайван хүн/, Авраам Линкольн /мелэнхолик маягийн, бодлогошронгуй/, Уинстон Черчилль /хатуу, номхотгошгүй догшин, бульдог нохой л гэсэн үг/, Маргарет Тэтчер /зөрүүд бас мятрашгүй, "төмөр хатагтай" гэлццэг/, Мартин Лютер Кинг /уран цэцэн үгтэй, илтгэх чадвартай, бас оргилуун сэтгэлтэй/.

Хэдийгээр тэдний арга барилууд бүгд өөр өөр байсан ч тэд үр нөлөөтэй, чадварлаг удирдагч байж чадсан билээ.

Манлайлалын шинэ хандлага буюу 21-р зуун

Судлаачид манлайлалын гурван урсгал байдаг гэж үздэг,

1. Байгалиас заяасан манлайлагч / урлаг харизмтай холбон авч үздэг/

Энд урсгалд эртний агуу удирдагчид багтдаг.

2. Авьяас бус арга барил / удирдлагын автократ, демократ, лебарал арга барилууд бий болсон/

Аж үйлдвэржилтийн үед пүүсүүдийн эзэд өөр өөрсдийн зан төлөвтэй уялдан холбогдсон арга барилыг хэрэглэж байв.

3. Хит хурдацтай хөгжил, түүнийг дагасан орчны өөрчлөлтүүд маш их болсон учир манлайлагчаас удирдлагын өөр өөр арга барил шаардах болсон.

Шинэ зуунд хүн хүний харилцаа, дотоод сэтгэл рүү чиглэсэн арга барилыг түлхүү хэрэглэх болсон. Өнгөрсөн зуунд манлайлалыг зөвхөн заяамал шинжтэй, төөн цооны хүн л манлайлагч болж чаддаг гэж үздэг байсан бол орчин цагт энэ арга барилыг зорилготой, суралцагч, шинийг эрэлхийлэгч хүмүүс бий болгож жинхэнэ манлайлагч болох боломж бий гэдгийг нотолсон. Гэхдээ хүн амьдралыг бодитойгоор харах хэрэгтэй. Хүний үйл ажиллагааны ямар ч талбар дээр бизнест ч, улс төрд ч, урлаг спортод бүгдээрээ шилдэг болдоггүй гэдгийг мартаж болохгүй. Хэдийгээр цөөн хүн манлайлагч болдог ч тэдний нэг нь бид яагаад байж болохгүй гэж.

Дэлхийн хамгийн өндөр уул Эверестэд хамгийн анх гарсан АНУ-ын уулчин хэлсэн байдаг. “Оргилд гарна гэдэг уулын оргилыг эзэлж байгаа хэрэг биш. Хүн өөрийгөө эзэмдэх ёстой Өөрийнхөө айдас эргэлзээг давах шаардлагатай байдаг. Тэгсэн цагт л гарахгүй оргил хүрэхгүй газар гэж хүнд байхгүй”.

Тиймээс манлайлагч болох том алхам бол өөрийгөө таньж мэдэн, өөрийгөө эзэмдэх ёстой. Та дотроо байгаа айдас хүйдэс, эргэлзээгээ давах ёстой. Өөрийгөө удирдан жолоодож чаддаг хүн л бусдыг удирдан дагуулдаг. Тийм хүн л манлайлагч болдог. Лидершипийн хамгийн том сэтгэгчдийн нэг Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Уоррен Беннисийн тодорхойлсноор:

“Өнөө үеийн манлайлагч гэдэг бол хүмүүсийг хөдөлгөж чаддаг, өмнө нь боломжгүй мэт харагдаж байсан зүйлийг хамтын хүчээр бүтээж, цаг үргэлж гайхам үр дүнд хүрч байдаг хүнийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Гайхалтай үр дүнд хүрч, хамт олныг манлайлж тэднийг хөдөлгөж чаддаг байхын тулд манлайлагчаас сэтгэл зүйн ихээсэн мэдрэмжтэй байхыг шаардах болсон.

Дүгнэлт

Манлайлагч аль ч үед байсан, байсаар ч байх болно. Манлайлагч нь бидний мэдэх албан газрын дарга, эрх мэдэлтэн биш гэдэг нь олон зүйл дээр нотлогдсоор ирсэн. Шинэ зуунд бидний манлайлагчид ямар чадвартай хэн байх талаар хүмүүсийн санаа бодлыг уншиж судлаж байхад ухаантай, мэдлэгтэй, өв тэгш гм олон шинжийг хэлэх боловч миний бодлоор шинэ зууны манлайлагч бол өөрийгөө таньж мэдсэн, бусдыг ойлгож сэтгэл зүйн харилцааг удирдаж чаддаг хүн байна гэж бодож байна. Энэ чадварыг заавал эцэг эхээс өвлөн авах шаардлагагүй харин энэ чадварт суралцаж шинэ цагийн шилдэг манлайлагч болох үүд нээлттэй байна. Тийм ч учираас уг эссэг бичиж буй миний бие өөрийн далдхан хүсэлдээ хөтлөгдөн илүү ихийг сурч мэдэхийг зорьж байгаа билээ. Манлайлагч бол хүн, тиймээс хүн гэдэг төгс байдаггүй алдаа гаргаж түүнээсээ үргэлж суралцаж байдаг. Манлайлагч гэдэг бол энгийнээр бидний дотроо бодож явдаг зүйлийг ил гаргаж, хийж зүрхлэхгүй байгаа ажлыг эхлүүлж чаддаг тийм л хүн гэж боддог. Энэ ажилдаа хүмүүсийг өдөөж чаддаг, хийлгэж ч чаддаг.
ДОЛДУГААР САРЫН НЭГЭН

    Өнөөдөр 2010 оны 07 сарын 01-ны өдөр. Монголын түүхэнд хараар бичигдэх үйл явдал болоод 2 жил өнгөрч буй хэдий ч ёс зүй, улс төр, хууль зүйн хариуцлага хүлээх хүн олдохгүй өдөр хоногийг илээж байна.
Хоёр жилийн өмнө Хүний эрх, мониторинг хамгааллын эвсэлд баримтжуулалтын багт ажиллаж Монгол Улс ардчилал, эрх чөлөө, либерализмаас олигархизм, фашизм руу шилжиж буй үйл явцыг баримтжуулж байсны хувьд болж өнгөрсөн үйл явдалд хувь иргэний зүгээс үнэлэлт, дүгнэлт өгч дараах цуврал нийтлэлийг бичиж байна.
Энэхүү цуврал нийтлэлээр улс төр, хууль зүй, ёс зүйн үүднээс үнэлэлт, дүгнэлтийг өгөх болно. Гагцхүү эдгээр үнэлэлт, дүгнэлт нь зөвхөн нийтлэлч миний тухайн үйл явцыг харсан өнцөг байх бөгөөд уншигч бүрт таалагдах, зөв байх албагүй юм.
Долдугаар сарын нэгний үйл явдалд хэн нэгэн улс төрийн хүчин, улс төрчдийн бурууг бид хайх аваас хариуцлага хүлээх хүн олдохгүй билээ. Иймээс хүн бүр өөрөө өөрсдөдөө шүүмж өгөн сургамж авах нь зүйд нийцнэ.

Цуврал нэг. Долдугаар сарын нэгэн бол тэр чигээрээ
ёс зүйгүй үйлдлүүд байсан.

    Орчлон хорвоогийн жам, байгалийн хуулийн талаар онол, сургаал Эртний Грек, Ромын үе буюу МЭӨ V зуунаас Демокрит, Платон, Аристотель гэх мэт филисофичдийн бүтээл туурвилаар олон нийтэд түгэх болсон гэж үздэг.
    Либерал онолын үүднээс ёс зүй / угтаа бол зүй ёс буюу амьдралын жам ёсыг сахих үзэл / бол сонгодог утгаараа үл түрэмгийлэх аксиом байдаг билээ. Нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг агаад энэ нь байгалийн жам ёс, хувь хүний ухамсараар зохицуулагддаг гэж үздэг. Ёс зүй бол тэгш эрх байдаг. Аливаа хүн байгалаас өөрөө өөрийгөө эзэмших эрхтэй төрсөн бөгөөд энэхүү эрхээ өрөөл бусдад халдаан эдлэж үл болно хэмээн үздэг билээ. Хүн бүр өөрөө өөрийгөө эзэмших эрхтэй болвол хэн нэгэн бусдыг эзэмших эрх үүсэхгүй нь логикийн хувьд ойлгомжтой юм. Энэ үүднээс аливаа хүний эрхийн хязгаарыг зүй ёсны үүднээс авч үзэн хүний ухамсарт үйл ажиллагаагаар хэрэгждэг тул ёс зүй хэмээн нэрийдсэн байдаг билээ.
    Ёс зүй шударга ёсонд нийцдэг. Учир нь шударга ёс ямагт тэгш эрхийг номлодог. Аливаа хүний ухамсар, түүний хэрэгжилт болох үйлдэл, үйл ажиллагаа нь байгалийн хууль, амьдрал жам ёсонд тулгуурлагдах учиртай. Ёс зүйгүй хүн ямагт байгалийн хууль, амьдралын жам ёсноос гажууд үйлдэл хийдэг билээ.
    2008 оны 07 сарын 01-нд болсон үйл явдал тэр чигээрээ ёс зүйгүй үйлдэл байсан билээ. Жам ёсны үүднээс авч үзвэл хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын байр, эд хөрөнгийг / гэмт хэрэгтний ч байсан хамаагүй / галдан шатааж, чулуу шидэх нь, цагдаа нар иргэдийг хоморголон баривчилж эрүү шүүлт тулгах нь, шүүгчид тодорхой нотлох баримтгүйгээр ялын тогтоол гаргах нь, манлайлагчид өөрсдийн сэтгэл хөдлөл, эмоциор олон түмнийг өдөөх нь, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь жагсагчид олон түмэнд хандан үг хэлж, уулзаагүй нь, буу зэвсэг хэрэглэж, бусдын амь насыг хороох нь ёс зүйгүй билээ.
    Жагсаалд манлайлагчдын ёс зүй.
    Манлайлал, манлайлагчдын талаар сүүлийн жилүүдэд Монголчууд бид нилээдгүй судлах болсон билээ. Манлайлагчид жирийн хүмүүсээс мэдлэг, хандлага, ур чадвараараа ялгарч байдаг билээ. Манлайлагч бол дарга биш. Манлайлагч нь өөрийн байгаа байдал, сэтгэл зүй, үйл ажиллагаагаараа бусад хүмүүсийг дагуулж байдаг. Тухайлбал, Байгууллага спортын наадам зохиолоо гэж үзвэл байгууллагын дарга бус спортын авъяастай нэг нь тухайн спортын наадмын манлайлагч болон хувирдаг.
    2008 оны 07 сарын 01-ний жагсаалд манлайлагч нь О.Магнай яах аргагүй байсан. Учир нь О.Магнай сонгуулиас өмнөх жилүүдэд иргэний хөдөлгөөнийг санаачилж зарим жагсаал, цуглаан нь үр дүнд хүрч ард олны таашаалыг тэр хэрээр хүлээж байсан учир тухайн жагсаал цуглаан болоход О.Магнайг ихэнх хүмүүс дагаж байсан юм. Тиймээс О.Магнай 2008 оны 07 сарын 01-ний үйл явдалд манлайлагчийн байр суурьнаас оролцож байсныг дурьдах хэрэгтэй юм. Харин О.Магнайд манлайлагчийн ёс зүй тухайн үед байсан уу? / үүнийг хэн ч нотлохгүй боловч энэ нь зөвхөн миний бодол /
    Аливаа манлайлагч хүн сэтгэл хөдлөлөө барьж аливаа үйл хөдлөлөө хянаж байхыг манлайллын ухаанд зөвлөдөг. Сайн манлайлагч бол ямарч нөхцөлд сэтгэл хөдлөлөө барьж хожим болох үр дагаварыг сайн бодож, тооцоолж шийдвэрээ гаргадаг. Өөрөөр хэлбэл шилдэг манлайлагч бол ямагт үр дагаварыг тооцоолж аливаа үйлдлээ хийдэг. 2008 оны 07 сарын 01-нд болсон үйл ажиллагааны бичлэгээс үзвэл О.Магнайд манлайлагчийн ёс зүй харагдсангүй. Уурсаж, хорссон иргэдийн эгнээний урд ааг омогтойгоор МАХН-ын байр руу орох гэж зүтгэж байсан нь цагдаа, иргэд хоёрыг сэтгэл зүйн багахан ч гэсэн тэмцэлд оруулах гэж нөлөөлсөн байж болох юм. Хэдийгээр он цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд өөр, өөр орчинд байсан ч О.Магнайг, 1990 оны ардчилсан хувьсгалын их удирдагч С.Зоригтой харьцуулж дотроо бодож үзлээ. Аливаа улс төрийн тэмцэл хийж буй хүн тухайн улс төрийн тэмцлээс гарах үр дүн ямар байж болох талаар ямагт урьдчилж тооцоолж байх учиртай. С.Зориг уурсаж, хэлэгнэсэн олон түмний сэтгэл хөдлөлийг ямагт намжааж, тайван жагсаал цуглаан хийхийг анхнаасаа уриалж байсан байдаг. Засгийн газрын ордны өмнө жагссан цэрэг, цагдаагийнхан руу жагссан олон түмэн өөр хоорондоо шахцалдан арын эгнээнээс түрэгдэж байх үед бусдынхаа нуруун дээр суучихаад урд талын эгнээний хүмүүсийг суухыг зөвлөж байсан тодхон дүрээс жинхэнэ манлайлагчийн ёс зүйг харж болох мэт. Харин О.Магнай жагссан олны өмнө гарч ааг омгоороо ширүүн томруун алхаж, сэтгэл хөдлөлдөө хэт автсан нь жагссан олон түмэнд хэрхэн нөлөөлөх талаар бодолцоогүй мэт харагдаж байсан билээ. Би О.Магнайг өдөөн турхирсан гэж хэлэхгээгүй. О.Магнай иргэдийг өдөөн турхираа ч үгүй. Гагцхүү тухайн жагсаалд манлайлагч байсны хувьд гаргаж буй үйлдлээ хянаж, сэтгэл хөдлөлөө барьж чадсан уу? гэж асуух гэсэн юм.
    Манлайлагчийн үйлдэл, үг, эмоци бүхэн шууд болон шууд бус ямар нэг хэлбэрээр бусдад нөлөөлдөг. Сэтгэл хөдлөл дээд зэрэгт хүрсэн иргэдэд манлайлагчийн үгнээс сэтгэл хөөрөл, эмоци илүү их нөлөөлдөг. Тиймээс улс төрийн тэмцэл хийгчэд ямагт сэтгэл хөөрлөө барьж чаддаг байхыг урьтал болгодог. Миний бие МАХН-ыг өмгөөлөх гэсэнгүй. Гагцхүү манлайлагчийн ёс зүйн үүднээс О.Магнайн үйлдэлд үнэлэлт, дүгнэлт өгч байгаа гэдгийг санах хэрэгтэй.
    Төрийн ёс зүй.
    Харин төрийн үйл ажиллагаа ёс зүйтэй байсан болов уу?.
    Цагдаагийн ажилтны ёс зүй.  
LEADER хүний эзэмшсэн байх мөн төрөхөөс заяасан байх чадварууд
  • Шинийг эрэлхийлэх
  • Итгэл даах
  • Эрч хүчтэй байх
  • Өвөрмөц байх
  • Холбоо харилцаатай байх
  • Эрэлт хэрэгцээтэй байх
  • Санхүүгийн нөөц боломж
ХЭРЭВ ТА УДИРДАГЧ БАЙХЫГ ХҮСДЭГ БОЛ ДЭЭРХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИХИЙН ТУЛД ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ХИЧЭЭСҮГЭЙ.

Нийтэлсэн: Enhbayar_izsa, Нээгдсэн: 4, Сэтгэгдэл: 0, Жоорло
2010-05-15 13:06:56
Онтопсихологийн хүрээнд хүний ажил мэргэжлийг удирдуулагч, удирдагч гэж 2 хуваадаг болсон. Энэ нь удирдагч хүн төрмөл байдаг гэж үзгэ. ОП нь хүний зөн совигийн хуулийг нээснээрээ зөн совингоо оновчтой мэдрэн түүнийг амьдрал практикт ашиглах боломжийг олгодог. Зөн совин нь хурц огцом илэрдэг буюу хүн яаж юу хийхийг зөн совингоор мэдэх авч ямар дэс дараалалтай яаж гүйцэтгэхийг нь мэдээллдэггүй. Онтопсихологийг Ин-се гэж хүн анх нээж дэвшүүлсэн юм. Тэрээр хүний ухамсар нь мөрөөдөл, үзэл санаа, туршлага зэргийг өөртөө агуулж байдаг ба эдгээрийн чухам аль нь хамийн тодорхой байж хүнийг ялалтанд хүргэх вэ гэдгийг зөн бэлэг хэлж өгнө гэж тайлбарласан. Хүний мэдрэмж төсөөлөл зүүд, бие махбодийн өөрчлөлт өвчин эмгэгээр дамжин хаана нь амин эрч хүч агуулагдаж байгааг зөн совин дорхойлж өгдөг гэсэн.
Тэрээр хүний эдлгийн нүдийг дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Ямар ч бурхан шашин ёс суртахуун, нийгмийн бусад хүчин зүйлд үл хамааран зөн совингоороо чиглэл хийн алсыг харж байгаа алсын хараа байдаг гэжээ. ОП-ийн аргууд нь хүний далд ухамсрын үндэс суурь үйлдийн дараалал орчин нөхцлийг танин мэдэх боломжийг хүнд олгодог. Амьдрал нь хүний оюун ухаанд гол суурийг эзэлдэг бөгөөд хүний далд ухамсар нь амьдралын мөн чанар түүний бүтцийн талаарх ойлголтыг эзэмшихэд удирдагчид тусалдаг гэж үздэг.
Удирдагч бие хүний шинжүүд:
Удирдагч бол бие хүн юм. Удирдагч нь нийгмийн сонирхлыг гүйцээж их удирдагчийн хэв шинжийг өөртөө багтаан баялагийг оновчтой хувиарлан нийгмийн дэвшлийг хурдасгаж амьдралын хурдад түлхэц өгч байдагаараа ач холбогдол нь агуу юм гэж үзсэн. Удирдагчид нь манлайлагч, удирдагч, толгойлогч, гэх мэт үүргийг хүлээсэн өөрийн зан үйл болон бусдын зан үйлийг хянах өндөр чадамж бүхий хүмүүс байна. Удирдагч гэдэг нь Иерарх гэсэн Грек үгнээс гаралтай бгөөөд аливаа зүйлийн эхлэл гэсэн утагтай. Удирдагч нь олон хүчний цэгийн төв болж байдаг ба өөрийн оюун ухааны харамгүй үйлдлийн үр дүнд бусдаас онцгойрон тодорч энэ явцдаа илэрч буй шинж тэмгүүдийг амин мэдрэмж гэж нэрлэнэ. Энэхүү амин мэдрэмж нь төрөлхийн байгалаас заяагдсан байдгаараа онцлогтой. Харин Ур чадвар боловсролыг туршлагаар олж авна.
1.      Удирдагчийн ёс суртахууны шаардлага:
  • Удирдагч нь өөрийн зөн билэг ухамсартаа түшиглэн оновчтой зөв шийдвэр гаргах ёстой.
  • Удирдагчийн эрх мэдэл нь сэтгэл зүй, улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн хүрээнд байх ёстой.
  • Бусдад өөрийгөө зориулах давтагдашгүй шинж чанарууд байх ёстой
2.      Удирдагчийн бусад хүмүүстэй ахрилцаа холбоо тогтоох чадварууд:
  • Талбайн нэгдлийг хангахын тулд тасарсан цэгүүдийг олж тогтоох
  • Хагарал бутралыг шийдвэртэй хязгаарлах
  • Сөрөг зүйлийг усган арилгах
  • Биеийн тэнцвэртэй харилцааг тогтоох
3.      Удирдагч нь урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд маш уян хатан цаг үеийн хэрэгцээг оновчтой ухамсарладаг байх ёстой.
4.      Байгаль байгаль нь удирдагчид харамгүй мэдрэмжээ заяасан учир амьдрал дээр төгс төгөлдөр байх ётсой. Үүнийг ертөнцөд зохицох соёл гэж үзсэн. Ийм байж эс чадваас ухаан самуурах өвчинд нэрвэгдсэн хэмээн үздэг.
5.      Удирдагч нь өөрөө гажуудлын нөлөөнд идэвхжиж түүгээр ч бүү хэл түүнийгээ амьдрал үй ажиллагаандаа ашиглаж байдаг. Гажуудлын механизмыг ойлгосноор удирдагч хүн бусдаас илүү хөгжлийн асуудлыг тайлбарлаж чаддаг. Үүнийг удирдагчийн амьдралын жинхэнэ засаглалыг тайлбарлах арга гэж нэрлэдэг.
6.      Төрөлхийн удирдагч нь 20 нас хүртлээ гэр бүлийн болон бусад нийгмийн хүчин зүйлээс улбаатай эмгэг согогын нөлөөнд ордоггүй гэж үздэг. Харин нийгмийн бүлгийн уламжлалт соёлын хүрээнд аливаа асуудлыг өөрийн би- ийн тусламжтай хүлээн авдаг.
7.      Өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх эсэх нь удирдагчийн ухамсрын түвшингээс шууд  шалтгаалах ба удирдагч эрх мэдэлтэй байх эсэх нь түүний ухаан эдийн засгийн байдалтай холбоотой байдаг.
8.      Удирдагч нь өөрийн үйл ажиллагааг ашиг сонирхолд хамааралтай мэдээллийг шуурхай олж авдаг байх ба зорилгодоо шууд болон шууд бишээр нөлөөлдөг хүмүүсийн сэтгэл зүйг байнгын хяналтандаа байлгах нь чухал гэж үзнэ.
9.      Удирдагчийн хүлээх хариуцлагын хэмжэээний далайц нь янз бүр байдаг.
Удирдагч бие хүний шинж чанар:
1.      Байгалаас заяасан хүч чадал: энэ нь оюуны хүч буюу удирдагчид хүүхэд наснаас нь эхлэн тодордог байна
2.      Хүч чадлаа зөв хөгжүүлэх хэрэгцээ сонирхолтой байх.
3.      Амьдарч байгаа нийгмийнхээ хэл түүх хууль цаазыг оновчтой ашиглааж сурах
4.      Удирдагч нь нэрээ хичээх ёстой. Удирдагч хүнд бусдаас илүү их орон зай хүндэтгэл хэрэгтэй байдаг ба авьяасаа нээн гаргах зах зээл хэрэгтэй байдаг. Удирдагч өөрийн оюуны хэрэгцээг хангахын тулд үргэлж ахин дэвших алхмуудыг хийж байх ёстой.
5.      Өөрийн ажилд дуртай байх. Сонгосон зам, мэргэжлийн онцлог, зэргийг гүйцэт ухамсарлан хүч чадлаа харамгүй зориулах
6.      Мэргэжлийн өндөр түвшний мэдлэг. Жинхэнэ удирдагч хүн цаг ямагт суралцаж тушлагажиж байдаг.  Удирдагчийн зарчим нь бусдыг уучлах, өөрийгөө уучлахгүй байх.
7.      Удирдагчийн оюуны ганцаардал. Удирдагч нь бусдын төлөө ганцаар ажиллаж тулгамдсан асуудлудыг шийдвэрлэх явцдаа асар их оюуны ганцаардалд автдаг. Гэвч энэхүү ганцаардал нь удирдагчийн хүчийг доройтуулдаггүй.
8.      Зөн совин. Удирдагч өөрийн зөн совинд баримжаалсан мэдээллийг хэзээ ч хүнд дамжуулдаггүй. Зөн совингийн тусламжтай урагшилж байдаг учраас зөн совин нв тэдний хувьд урагшлах зэвсэг буюу үнэн худлын шалгуур болж өгдөг.

Нийтэлсэн: Enhbayar_izsa, Нээгдсэн: 41, Сэтгэгдэл: 1, Жоорло
2010-04-02 12:37:35
Дөнгөж хүн гэдэг амьтан үүсэхтэй зэрэгцээд удирдахуйн салбар гарч ирсэн гэж үзэж болно. Тиймээс энэхүү салбрын талаарх судлагдахуун барагдагшүй их юм. Би одоо сэтгэл судлалын чиглэлээр 3 дахь жилдээ суралцаж байгаа жирийн нэг оюутан. Энэхүү сэтгэл судлалын жинжлэх ухааныг бүхэлд нь судлаж үзнэ гэвэл цемент дээр цэцэг тарихтай агаар нэгэн буй. Харин нэг чиглэлийн салбрыг нь атгаж аваад түүндээ үнэнчээр амжил олюу гэсэн бодолтой байгаа юм. миний одооноос сонирхож буй салбар бол УДИРДАХУЙН Ухаан юм. Энэ салбар нь цэвэр хүний тухай ухагдахуун учир миний зайлшгүй судлах ёстой зүйлсийн нэг юм. Үүнийг судлах хэдэн үндэслэл байгаа гэж ойлгож болох юм. Үүнд:
  • монголд сэтгэл судлалын салбарыг хөгжүүлэх нэн тэргүүний шаардлага урган гарч байна.
  • Хувь хүний хөгжлөөс улс орны хөгжил шууд замаар шалтгаалж байна.
  • Улс үндэстнээ аврахын тулд хүүхэд багачуудад багаас нь сэтгэл судлалын шинжлэх ухааны үндэстэйгээр сурган хүмүүжүүлэх ажлыг явуулах, сэтгэл зүйн зөв боловсролыг олгох.
  • Одоогийн улс төрийн ах нарын улс орноо удирдаж буй байдал надад ерөөсөө таалагдахгүй байна. Тиймээс сэтгэл судлалын шинжлэх ухааны үнлдэстэйгээр удирдахуйн үүргийг гүйцэтгэх
  • Монголд үйл ажиллагаа явуулж буй ямар ч байгууллага хүн рүүгээ хандсан, тэдгээрийн сэтгэл зүйд нь хандасан нэг ч бодлогыг гаргахгүй байна.
заа ингээд тоочоод байвал надад цаг ч хүрэхгүй, муу муухай зүйлс ч дуусахгүй.: ямаро ч байсан энэ байдлуудад бачимдсан миний бие өчүүхэн ч болов доторх зүйлсээ хуваалцаж байна. эдгээр бичлэгүүдээ би цуврал хэлбрээр бичих болно. Хэн нэгэнд хэрэг болохыг хэн ч мэдэхгүй.
Удирдлагын шийдвэр гаргалт.
Ямарч удирдагч өөрийнхөө хүчин зүтгэлээр бусдыг манлайлагч болсон байдаг. Харин тэр хүчин зүтгэлийг гаргаж байгаа бол тэр нь өөрийнх нь бурхнаас заяасан зан чанарын асуудал юм. Миний ажигласнаар энд тэндэх ном сэтгүүл, кино, намтар харж байхад удирдагч болох хүн буруу ч бай зөв ч бай өөрийн шийдвэртээ үнэнч байх явдал байдаг гэж.Зөв ч шийдвэр аль эсвэл буруу ч шийдвэр гаргаж чадалгүй дүлэгнээд байгаа хүн бол удирдагч болно гэхэд нилээд төвөгтэй болж ирнэ. Ийм хүн тэр дүлэгнэж байх хугацаандаа өөрийгөө улам төөрөгдөлд оруулж байдаг юм байна гэсэн дүгнэлт байдаг.  Харин таньд ийм зан чанар байгаа бол энэ байдлаа өрчлөх алхмуудыг хйигээд үзээрээ. Алхмуудаа олохгүй байгаа бол надтай хамтарч болно. Хүсвэл дараагийн цуврал дээр бичиж болох юм. БИ нэг удаагийн бичлэгтээ маш энгийн маш ойлгомжтой, цомхон,бодож хэрэгжүүлэхэд       хялбар мэдээллүүдийг байршуулах болно.
Энэ удаагийн санаа маань маш энгийн бас өөртөө өөрчлөлт хийхэд тийм ч хэцүү асуудлын талаар бичсэнгүй. Таньд сонирхолтой зүйлийн талаар цаашид олныг бичихийг хичээнэ. сонирхолтой гэхээсээ илүү хэрэгтэй зүйлийн талаар.  за та өөрийнхөө сэтгэгдлийг бичээрэй.